“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2024-11-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.  Түүний байр суурийг хүргэж байна.

-Дараагийн нэг чухал асуудал нь ард түмэн өөрөө төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж байх бөгөөд энэ эрхийг өөрөө байнга хадгалдаг учраас хүний эрх, эрх чөлөө асуудал нэн чухал юм.  Үүнийг хүн төрөлхтөн төөрч, будилж явсаар ойлгосон.   Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг бол ХХ зуун төдийгүй, ер нь хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн хамгийн чухал бичиг баримт юм.  Энэ бол бидний ширээний ном байх ёстой.  Өнөөдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалаа уншсан хүн, түүнийгээ мэдэж байгаа хүн их цөөхөн байгаа.  Хүний эрхийг уншихаас гадна ойлгох, хүний эрхийг баталгаатай хангах асуудал бол төр засгийн номер нэг асуудал.  Түүнээс биш мега төсөл биш.  Хүний эрхтэй холбоотой асуудал гэхээр нэн тэргүүнд амьд явах эрх байна.  Үүнийг манайхан үхчихгүй л байвал их юм гэж бодоод байдаг.  Үгүй л дээ.  Энэ чинь амьдрах эрх байхгүй юу.  Хүн шиг амьдрах, хүн ёсоор амьдрах эрхийг амьд явах эрх гэж ойлгох хэрэгтэй.  Амьдрах эрх бол боловсрол,  эрх чөлөө, эд хөрөнгө, гадагшаа дотогшоо явах, эрүүл саруул амьдрах асуудал юм.  Дээр нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх эс шүтэх, шударга шүүхээр шүүлгэх асуудал нь амьдрах эрх гэдэг зүйл дотор багтаж байгаа шүү дээ.  Тэгэхээр амьд явах эрх чөлөө гэдэг нь өөрөө амьдрах эрх чөлөө  юм.  Нөгөө талаар шүүх байгууллага өнөөдөр хүний буруугүйг тогтоодог байгууллага шүү дээ.  Гэтэл буруутайг нь тогтоох замаар энэ эрх мэдэл хэрэгжиж байгаа нь харамсалтай.  Ямар зарчим байдаг вэ гэм буруугүйн зарчим гэж бий. Христийн шашин анх үүсэхдээ Адам, Ева хоёр диваажинд байхад мэдлэгийн алимыг битгий идээрэй гэж бурхан хэлсээр байтал Еваг могой ятгасаар байгаад идүүлчихсэн.  Амт нь их гоё.  Адам мөн идсэн.  Үүнд бурхан уурлаж, диваажингаас зовлон зүдүүртэй амьдралдаа оч гэж хөөсөн.    Тэгэхээр Христийн шашин гэлтгүй олон шашны уламжлалд хүн төрөхдөө гэм буруутай төрдөг гэсэн ойлголт бий болж л дээ.   Яагаад гэхээр мэдлэгийн алим идээд диваажингаас хөөгдсөн.  Тийм учраас нүгэл хийсэн. Анхнаасаа “Би гэмтэй, би уучлал хүсье, би буруутай” гээд л яваад байсан.  Гэтэл хүн төрөлхтөн гэмтэй байгаагүй.  Энэ гэмтэй гэдэг зарчим дээр асар муухай аллага болсон.  Еврейчүүдийг Христийг цовдолсон гэж устгасан.  Энэ мэтчилэн ялангуяа шашны байгууллагууд хүнийг  гэм буруутай мэт үзэж нүглээ наминчлахыг заадаг.   Зарим шашинд нүглээ наминчилсаны төлбөр ч гэж байдаг. Түүнийгээ их соёлтой хэлнэ.  Энэ бүгд хуучин соёлоос үлдсэн юм. Хүн төрөлхтөн явж явж, төөрч төөрч явсаар энэ бүх хоцрогдлыг ойлгосон.  Хүн бол гэм буруугүй, гэм буруугүйн зарчим үйлчлэх ёстой юм байна гэж ойлгосон.  Тэгэхээр шүүх эрх мэдэл хүний гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоох ёстой байхгүй юу.  Гэмт хэрэг хийсэн гэдгийг прокурор оруулж ирлээ.  Үүнийг гэм буруугүйн зарчмын дагуу эхлээд гэм буруугүйг нь тогтооё гэдэг байх хэрэгтэй.  Прокурор мөрдөн байцаагчийн оруулж ирсэн тэр баримтад үнэхээр гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон бол нотлох баримтын дагуу шүүх тэр хэрэгт нь алхаа цохих ёстой.  Гэтэл манай шүүх анхнаасаа ялыг тогтоогоод 10 жил өгөх үү 15 жил өгөх үү гэдгээ яриад эхэлдэг.  Нөгөө хүн маань өөрийгөө гэм буруутай гээд ойлгочихсон учраас надад бага ял өг надад тэнсэн өгөөч гэдэг.  Манайх одоо хүртэл шударга шүүхээр шүүлгэх гэдгээ ял өгөх шүүх гээд ойлгочихдог.  Ингэж болохгүй.  Буруугүй гэдгээ тогтоолгох шүүх юм.  Харин манайд шүүх хурлыг харанхуй, хаалттай хийгээд хорих байраа өргөтгөөд шударга бусын хонгилоороо оруулчхаад байна.   Манай Үндсэн хуульд үүнийг зохицуулаагүй нь харамсалтай.   Манайд хүний эрх эрх чөлөө хангагдахгүй тунхаглалын шинж чанартай байгаа нь үнэн.

Эх сурвалж:www.polit.mn 

Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

11 цаг 57 мин
Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

12 цаг 2 мин
ХЭҮК: Засгийн газар шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

ХЭҮК: Засгийн газрыг шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

12 цаг 18 мин
Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

19 цаг 30 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

19 цаг 30 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

Уржигдар 14 цаг 45 мин
Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Уржигдар 13 цаг 46 мин
С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

Уржигдар 13 цаг 45 мин
Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

Уржигдар 13 цаг 44 мин
Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

Уржигдар 13 цаг 43 мин