Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

2024-11-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.  Түүний байр суурийг хүргэж байна.

- АНУ-ын Үндсэн хууль яагаад сайн болсон гэхээр тухайн үед баталж байсан хүмүүс нь ардчилсан зарчмын онолуудыг сайн хэрэгжүүлж чадсан байна.  Төр засгийн бүрэн эрхийн эх сурвалжуудаа тодорхой тусгасан.   Энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагуудыг зааж, тэднийг яаж давраахгүй барих вэ гэдгээ ч сайн зааж өгчээ.  АНУ-ын Үндсэн хуулийг баталж байсан хүмүүс юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр “Ард түмнээс сонгогдсон парламент хүссэн хүсээгүй хамгийн хүчтэй нь байдаг. Үүнийг Засгийн газар хянаж чаддаггүй, шүүх нь бас хянахад хэцүү байдаг.  Тэгэхээр парламентыг хэн хянах вэ гэхээр мэдээж ард түмэн хянана.   Гэхдээ ард түмэн хянана гэдэг бас харьцангуй, амархан биш.  Тэгэхээр  парламентаа хоёр хуваагаад хоёр танхим  байгуулаад нэг нэгнийгээ хянана.   Хоёр танхимтай парламент нэг нэгнийгээ хянаж байж хууль тогтоох байгууллага хяналтад орно” гэж үзсэн.   Манайд өнөөдөр ганцхан танхимтай парламент байгаа учраас тэрийг хэн ч хянаж чадахгүй байна. Хянах ч боломжгүй.  Тэгэхээр өнөөдөр парламентын гишүүдийг загнахаасаа өмнө Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.  Хоёр танхимтай болгох хэрэгтэй.  Нэгийг нь намын жагсаалтаар сонгодог, намууд улс төрийн амлалт авч түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг байх хэрэгтэй.  Ард түмэн сонголтоо хийж, 50+1 олонхын суудал өгч, тэр нам дангаараа Засгийн газраа байгуулдаг байх хэрэгтэй.  Нөгөө цөөнх нь Засгийн газарт орох гэж улайрахгүйгээр хяналтаа тавьдаг байх нь чухал. Ерөөсөө ардчиллын амин сүнс бол хяналт, хяналтгүй ардчилал гэж байхгүй.  Хяналт алдагдах л юм бол дарангуйлал, анархизм, эмх замбараагүй байдал үүснэ.  Тэгэхээр парламентын хоёр танхимаа байгуулж, нэгийн нь можаритор, нөгөөхийг нь пропорцианаль хэлбэрээр байгуулах хэрэгтэй.  Тэгээд бие биеэ хянадаг ийм эрүүл саруул тогтолцоо чухал байна.   Ингэснээр парламент хяналттай болж, хууль тогтоох ажиллагаа зөвхөн хууль тогтоох дээр төвлөрдөг.  Нэг танхим нь хууль баталлаа гэхэд нөгөө танхим нь түүнийг  муу болсон бол буцаадаг, сайн болсон бол батлаад явуулдаг.  Алдааг нь засдаг байх хэрэгтэй.  Ер нь хууль тогтоох ажил тийм ч хурдан явдаггүй.  Харамсалтай нь, манайх өнгөрсөн 30 жилд нэг , хоёр хоногийн дотор л хууль баталчхаад байгаа.  Маш богино хугацаанд буцалгасан мах, гурил, будаа ямар байдаг билээ, түүхий байдаг.  Түүхий гурил, түүхий мах, түүхий будаа идэж болохгүй биз дээ.  Түүнтэй адил манай хуулиуд их түүхий болдог. Парламентын хяналт гэдэг зүйл байхгүй учраас алдаа дутагдал их гарч байна.  

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

17 цаг 22 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

17 цаг 29 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

18 цаг 7 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

19 цаг 24 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

19 цаг 31 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин