Тойм:Олон улсад болсон онцлох таван үйл явдал

2022-11-05
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Герман улсын канцлер Олаф Шольц  цар тахлын дараа буюу гурван жилийн дараа БНХАУ-д айлчилсан, Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа дууссаныг албан ёсоор зарласан, Японы шүүх төсвийн мөнгөөр худалдаж авсан тансаг зэрэглэлийн автомашины төлбөрийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн гэсэн олны анхаарлыг татсан чухал үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Ийн энэ долоо хоногт болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Аравдугаар сарын 31-ний даваа гараг

Цэргийн дайчилгаа дууссаныг Путин зарлав

Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаа албан ёсоор дууссаныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ зарлажээ. Ингэснээр сайн дураараа цэрэгт явах хүсэлтэй иргэд болон гэрээт цэргүүдийг цэргийн албанд татна гэдгээ Батлан хамгаалахын сайд нь мэдэгдсэн юм.

Эргэн сануулахад, Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаа есдүгээр сарын 21-нд анх зарлаж байсан. Үүнээс хойш 300 мянган эрэгтэйг дайчилгаанд татсанаар зорилтдоо хүрсэн учир тус үйл ажиллагааг зогсоосон байна. Эдгээр иргэдийн 41 мянга нь Оросын Армийн бүрэлдэхүүнд багтсан бол үлдсэн 260 мянган эрэгтэй нь байлдааны ажиллагаанд оролцохгүйгээр бэлтгэл сургуулилт хийж байгаа гэж Путин тайлбарлажээ.

 Хэсэгчилсэн дайчилгаа зарласан эхний долоо хоногт 200 мянга гаруй иргэн Казакстан болон Европын холбооны орнууд руу аяллын шугамаар дүрвэсэн гэж “CNN” мэдээлэв.

Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ОХУ даяар залуусыг хугацаат цэргийн албанд татах ажил эхлээд байна. Энэ намар татагдсан хугацаат цэргийн алба хаагчдыг Украины фронтод илгээхгүйгээ ОХУ-ын батлан хамгаалах яам амласан юм.

Арваннэгдүгээр сарын 01-ний мягмар гараг

АНУ:Таван хүн тутмын нэг нь согтууруулах ундаанаас үүдэн нас бардаг

АНУ-ын 20-49 насны иргэдийн таван хүн тутмын нэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс нас бардаг гэсэн судалгааг “JAMA Network Open”  сэтгүүл мягмар гарагт танилцууллаа. Мөн 20-64 насныхны найман хүн тутмын нэг нь архинаас хамааралтайгаар нас барсан гэдгийг тус судалгаагаар нотолжээ.

Энэ судалгааг АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн доктор Марисса Эссерээр ахлуулсан баг хийжээ. Эссерийн мэдээлснээр согтуудаа машин барьснаас үүдэн осолд орох, архины хордлого, элэгний хорт хавдар гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас хүмүүс амиа алддаг байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Америкын иргэдийн архины хэрэглээ нэмэгджээ. Тиймээс согтууруулах ундааны үнийг нэмэгдүүлж, хүртээмжийг бууруулахад чиглэсэн стратеги боловсруулж архинаас үүдэлтэй нас баралтыг бууруулах боломжтойг доктор Марисса Эссер зөвлөлөө. Тодруулбал, архины татварыг нэмж, борлуулалтыг хязгаарлах нь хамгийн үр дүнтэй арга хэмжээ гэж тэрбээр үзэж байна.

Арваннэгдүгээр сарын 02-ны лхагва гараг

Япон:Төсвийн мөнгөөр авсан машины төлбөрийг буцаан төлүүлэв

 Японы шүүх тус улсын Ямагүчи мужийн захирагчаар худалдаж авсан тансаг ангиллын автомашины мөнгийг буцааж төлүүлэх шийдвэр гаргажээ. Тус мужийн захиргаа 2020 онд төсвийн мөнгөөр Toyota компанийн тансаг ангиллын седан Century загварыг худалдан авсан юм.

Эдийн засаг хямралтай хүнд цаг үед төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан гэж үзээд шүүх автомашин худалдаж авахад зарцуулсан 20.9 сая иенийг мужийн захирагч Цүгүмаса Мураокагаар төлүүлэх шийдвэр гаргажээ.

Мужийн захиргаа Японы эзэн хааны гэр бүлд болон гадаадын хүндтэй зочдод үйлчилдэг Century загварын седан худалдаж авах ёсгүй гэж шүүх дүгнэсэн байна.

Ямагүчи мужийн захиргаа татвар төлөгчдийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан тухай гомдлыг тус захиргааны ажилтан асан 75 настай Шүнжи Мацүбаяаши шүүхэд гаргаж байжээ.

Мужийн захиргаа Century загварын хуучин гурван автомашинтай байсныхаа хоёрыг нь 2020 оны шинэ загвараар сольсон юм байна. Энэ худалдан авалтаараа тус муж Япондоо зөвхөн Токүшима мужийн дараа орох өндөр үнэтэй автомашинтай орон нутгийн захиргаа болж байжээ.

Арваннэгдүгээр сарын 03-ны пүрэв гараг

Пап лам Францис Бахрайнд анх удаа айлчиллаа

Пап лам Францис Персийн булангийн орнууд дахь айлчлалаа Бахрайн улсаас эхлүүллээ. Тэрбээр хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг зогсооход уриалах зорилгоор тус бүс нутагт айлчилж байгаа юм. Энэ тухайгаа “Хүний суурь эрхийг зөрчихгүйгээр, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх нь нэн чухал. Тэр дундаа шашин шүтэх, эс шүтэх эрхийг бүрэн олгох хэрэгтэй” гэж Бахрайны хаан Хамад бин Иса Аль Халифатай уулзах үеэрээ ярьжээ.

Энэ удаагийн айлчлал нь пап ламын Персийн булангийн орнууд дахь хоёр дахь, Бахрайны анхны айлчлал юм. Тэрбээр энэ долоо хоногт Бахрайнд Аль-Тайеб болон шашин хоорондын бусад нэр хүндтэй хүмүүстэй дахин уулзана.

Анхны хамгийн том католик сүмийг 1939 онд барьсан Бахрайн улсыг Персийн булангийн бүс нутгийн католик шашны “эх орон” гэж үздэг юм.

Арваннэгдүгээр сарын 04-ний баасан гараг

Германы канцлер Ши Жиньпинтэй уулзлаа

Герман улсын канцлер Олаф Шольц БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй энэ сарын 04-ний баасан гарагт уулзлаа. Энэ нь Их-7-гийн орнуудын удирдагчийн гурван жилийн дараах Хятадын айлчлал гэдгээрээ олон улсын анхаарлыг их татаж байна. Хоёр орны удирдагчид эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх тал дээр төвлөрөн ярилцахаар төлөвлөжээ. Мөн дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллахаар болсон гэж Хятадын төрийн мэдээллийн “CCTV” телевиз мэдээллээ.

Герман, Хятадын эдийн засаг хоорондоо хамаарал ихтэй. Германы аж үйлдвэрийн салбар нь Хятадаас ихээхэн хамааралтай байдаг. Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотой хориг арга хэмжээний улмаас Орос эрчим хүчний импортоо зогсоосон нь Германд тулгамдаад байгаа чухал асуудлуудын нэг юм.

Харин Хятад улс Volkswagen, BMW,  Mercedes-Benz гэсэн автомашин, машины хэрэгслээс эхлээд Германы бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг маш чухал зах зээл юм.

Германы канцлер Олаф Шольц сонинд ярилцлага өгөхдөө “Хятадын хүний эрх, Шинжаань бүс нутгийн иргэдийн эрх, Тайванийн асуудлаар Хятадын талтай ярилцана” гэсэн байна. Харин Хятадын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жиан “Хятад, Герман хоёр бол өрсөлдөгчид биш хамтрагчид. Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаатай. Манай хоёр орны харилцаа бидэнд биш Европын холбоо Хятадын харилцаа болон дэлхий нийтэд ашиг тустай. Шинжаань бүс нутгийн асуудал бол бидний дотоод хэрэг. Хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Хятад улс хүний эрхийг хүндэлж, хамгаалдаг” гэж ярьсныг “CNN”- дамжуулав.

Эх сурвалж:Aljazeera, CNN, Kyodo

 

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 30 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 32 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 34 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 29 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 51 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 49 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

8 цаг 22 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 43 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

12 цаг 17 мин