Б.ЖАВХЛАН
Өнгөрсөн сарын 21-27-ны хооронд 7005 автомашин, 1649 чингэлэг нийт 971.3 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Оны эхнээс 22.5 мянган тонн нүүрс гарснаар экспорт өмнөх оны мөн үеэс 65 хувиар өсжээ.
Тайлант хугацаанд 280 автомашин, 196 чингэлэг буюу оны эхнээс 1.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт юм.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 980 автомашин, 1559 чингэлэг буюу оны эхнээс 3.8 мянган тонныг экспортолж, өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар буурав.
Төв банк оны эхнээс өнгөрсөн сарын 27-ны байдлаар 16.89 тонн алт худалдан авчээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 125.3, зэсийн баяжмал 98, төмөр 75.6, алт 84.5, газрын тос 49, цайр 118, хайлуур жонш 43.6 байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn