Хаягаа шилжүүлэхэд цахим үнэмлэхний хуулбар нэхэж байгаа асуудлыг хөндлөө

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТӨГС

Энэ оны тавдугаар сарын 1-нээс Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Гэтэл төрийн зарим үйлчилгээн дээр хуулиас давсан журам хэрэгжиж, иргэдэд чирэгдэл учруулж байгаа асуудал УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдлөө. Тухайлбал, оршин суугаа хаягийн бүртгэлээ шилжүүлэхэд иргэнээс цахим үнэмлэхний канондсон хуулбар зэргийг нэхдэг байдал хэвээр байгаа гомдол иргэдээс ирж байгааг байнгын хорооны дарга Э.Батшугар хэллээ.  

Тэрээр “Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д Нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх гэж тодорхой заасан байгаа. Гэтэл хаягаа шилжүүлэхэд заавал цахим үнэмлэхний хуулбар, банкинд тушаасан хуулга авчрах гэх мэт хүндрэлүүд байсаар байгааг иргэд хэлж байна. Иймэрхүү хуулиас давсан журмууд хэр олон байгаа юм бэ” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагаас асуусан юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хариулахдаа “Цахим хөгжлийг дэмжих дөрвөн хуулиас өмнө 2018 онд Улсын бүртгэлийн багц хууль батлагдсан. Тус багц хуулиар ялангуяа цахимтай холбоотой нэлээн олон өөрчлөлтүүд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд орсон. Манай байгууллага 32 төрлийн 120-иод үйлчилгээг үзүүлж байгаа.  Таны асуусан асуудал бол өмнө нь байсан. Харин өнөөдрийн байдлаар аль ч үйлчилгээн дээр иргэний үнэмлэхний хуулбар нэхдэг зүйл байхгүй. Харин бусад байгууллагатай мэдээлэл солилцох интеграцийн асуудал байгаа нь үнэн. Хуулиас давсан зарим журмууд дээр тодорхой шат дараатайгаар өөрчлөлт оруулаад явж байгаа” гэж хариулав.  

Эх сурвалж: www.polit.mn

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

6 цаг 46 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 6 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 11 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 13 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 19 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 23 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 32 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 32 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 32 мин