“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

2024-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ХАЖИД

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөрчиж химийн хортой бодисын зөвшөөрөл олгосон тухай “Бид туул голынхон” ТББ-аас өчигдөр мэдээлэл хийлээ

“Торгон шир бэлтгэл” ХХК суурьшлын бүсэд хүнсний үйлдвэрүүдийн дунд, дэд бүтэцгүй, үйлдвэрлэл явуулах объектгүйгээр ажиллаж байгаа бөгөөд хүрээлэн буй орчинд хөнөөл учруулж, химийн хортой бодис үйлдвэрлэж байгаа талаар “Бид туул голынхон” ТББ-аас гомдол мэдүүлж, анхааралдаа авахыг шаардаж байгаа юм. Энэ талаар “Бид туул голынхон” ТББ-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж “Торгон шир бэлтгэл ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газар бол арьс шир цуглуулах үйл ажиллагааны зөвшөөрөлтэй газар. Гэвч тус газарт үйлдвэрлэл явуулж байна. Үйлдвэрлэл явуулах зөвшөөрөлгүй газар салбарын яам ямар журмаар зөвшөөрөл олгосон бэ гэдэг нь сонин байгаа юм. Тус зөвшөөрлийг олгосон мэргэжилтэн нь зөвшөөрлийг нь олгочхоод ажлаасаа гарсан байсан. Хувь хүн өөрийн эрх мэдлээ ашиглан зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, натри, хүхэр зэрэг химийн хортой бодисыг ашиглаж, байгаль орчинд хохирол учруулж байна. Үүний улмаас бид АТГ, ЦЕГ-т хандаж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг хүсэж өргөдлөө өгсөн. Энэ асуудлыг хөхүүлэн дэмжиж байгаа Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэсэг албан тушаалтныг авлигын үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Эл асуудлыг шударгаар шийдэж, хууль бус ажиллагааг таслан зогсоохыг хүсэж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

11 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 31 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 31 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18