Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

2024-11-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр /11.27/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцлээ.  УИХ-аас баталсан 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авсан. Гэвч хориг тавьсан төсвийг УИХ ямар дэгээр хэлэлцэх вэ гэдэг тусгайлан зохицуулсан зохицуулалт хуульд байхгүй тул нэг удаагийн тогтоол боловсруулж, баталснаар шийдвэрлэхээр болсон юм. Иймээс тогтоол боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооноос байгуулж буй бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахлахаар болжээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Ажлын хэсгийнхэнд хандахад эргээд ийм нөхцөл байдал үүсвэл түүнийг нь шийдвэрлэх давхар зорилготой санал оруулж ирээсэй гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Энэ асуудал дээр улс төрийн, хоёрт эрх зүйн дүгнэлтийг УИХ, Засгийн газар аль аль нь өгөх ёстой гэж би өмнө нь  хэлж байсан. Ажлын хэсэг дэгийг хийхдээ энэ хүчин зүйлийг анхаарч ажиллаасай гэж хүсч байна. УИХ-ын Тамгын газраас өгсөн тайлбарын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, Дэгийн хуульдаа өөрчлөлт оруулах замаар нэг удаагийн тогтоол хэлбэрээр биш хуулиар дэгээ зохицуулна гэсэн Үндсэн хуулийнхаа заалтад нийцүүлж дэгээ боловсруулах нь зүйтэй болов уу гэсэн саналтай байна. Ингэхдээ бусад улс орнуудын хүчин зүйлүүийг тооцох ёстой. Хэрэв бид ардчилсан Европын загвар болсон парламентын жишгүүдийг тооцох юм бол ийм асуудал дээр улс төрийн үр дагавар ярьдаг. Өөрөөр хэлбэл, хэрэв тухайн төсвөө батлуулж чадаагүй бол итгэл үзүүлэх асуудлыг парламент ярьдаг жишигтэй. Хоёрдугаарт, төсөв хэлэлцэхэд Европын парламент заавал Сангийн сайдын саналыг авдаг. Энэ нь Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд төсөв хариуцаж байгаа гэдэг агуулгаар юм. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрынх нь өөрийнх нь онцгой бүрэн эрхэнд улсын төсвийг парламент руу оруулах гэдэг тэр эрх нь гүйцэтгэх эрх мэдлийнх нь Үндсэн хуульчилсан эрх байгаа. Энийг нь заавал харгалзах ёстой буюу хангагдах эрх нь Сангийн сайдын оролцоо, саналыг авдаг байх ёстой. Тэгэхдээ энэ өргөн баригдсан төсөл биш парламентаар батлагдсан учраас Сангийн сайд зөвшөөрсөн гэхээр болохгүй байх, Сангийн сайдын саналыг авна гэдэг хэлбэр ажлын хэсэг дээр байж болох байх. Энэн дээр Сангийн сайд ямар байр суурьтай байна вэ гэдэг дээр саналыг нь сонсох хэрэгтэй гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18