ТАЗ: Сумдын Засаг даргын тамгын газарт 1300 гаруй орон тоо сул байна

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийн үзэл санааны талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна.  Иймээс сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмж тусгах хуулийн төслийг боловсрууллаа” гэлээ. Хуулийн төсөл батлагдсанаар 2023 онд 1534 хүнд олгох мөнгөн урамшуулалд таван тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар нэг орчим тэрбум төгрөг шаардагдана” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Засгийн газраас төрийн захиргааны албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг дээшлүүлэх хүрээнд орон нутгийн нэмэгдлийг сар бүр олгодог байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тооцоо судалгаа хийж байна гэсэн.  Шинэчлэл хийх үеэр энэ асуудлыг нэг мөр авч үзэх нь зүйтэй юм биш үү.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

- 2023 оны төсвийн төслийг харахаар төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй байх, үүний 20 хүртэлх хувийг улс өгөх зохицуулалт орж ирсэн байна. Өнөөдөр ярьж байгаа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжвэл Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хамтатгаад хэлэлцээд явж болно.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Улсын хэмжээнд сумдын Засаг даргын тамгын газрын 1300 гаруй орон тоо одоогоор сул байгаа.  Хууль санаачлагчид үүний шалтгааныг тодруулсан болов уу?

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

- Сумдын Засаг даргын тамгын газарт 1338 орон тоо сул байна гэсэн тоог Төрийн албаны зөвлөлөөс авсан. 854 нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 319 нь өөр ажилд шилжсэн байна. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудалд анхаарч, ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал гэдэг нь харагдаж байна. Мөн Төрийн албаны зөвлөлөөс явуулдаг шалгалт, түүний нөхцөл, албан тушаалын тодорхойлолттой холбоотой асуудлууд бий. Ер нь өнөөдрийн тавьж буй асуудал бол орон нутагт төрийн захиргааны албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар авах арга хэмжээний нэг л хэлбэр.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

- Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулсан бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдээд эхэлсэн. Ипотекийн зээлийг Улаанбаатарт зургаан хувиар олгох бол орон нутагт амьдарч байгаа иргэдийнхийг гурван хувь болгож байна. Мөн орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин, урамшууллын хэмжээг 20-100 хувиар нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны төсвийн хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгасан байгаа.

Ингээд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 90 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 208 (6940)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

7 цаг 5 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 25 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 30 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 32 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 38 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 42 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 51 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 51 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 51 мин