Сумын ЗДТГ-ын ажилтнуудад таван жил тутам мөнгөн урамшуулал олгох санал орууллаа

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин бага байна. Үүнээс хамаараад тухайн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх, өөр газар шилжих, орон тоо гарсан ажлын байр нөхөгдөхгүй байх асуудал байна.

Сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин 615 мянган төгрөг байгаа. Харин боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч болон бусад төрийн захиргааны албан хаагчдын цалин 850-950 мянган төгрөгийн хооронд байгаа юм. Цалин хөлс ялгаатай байгаа тул тамгын газрын ажилтнууд ажлаасаа гарч байна. Улсын хэмжээнд сумын ЗДТГ-т ажиллах ёстой 1,338 орон тоо сул байна. Шалтгаан нь 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол 319 нь өөр ажилд шилжсэн гэсэн судалгаа бий. Тамгын газрууд 1,089 сул орон тооны захиалга төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн бол 499 орон тоо нь нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүй байна.Сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд зургаан сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгодог байх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлтээр оруулахаар өргөн барьж, танилцуулж байна. 2023 оноос хэрэгжиж эхэлнэ гэвэл 1,534 хүнд мөнгөн урамшуулал олгох 5 тэрбум төгрөг, цаашид жилд дунджаар нэг орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай" гэдгийг танилцуулав. 

Эх сурвалж: www.polit.mn

ото
озүоүотьв
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

7 цаг 9 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 29 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 33 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 36 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 42 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 45 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 54 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 54 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 54 мин