ИЦББХ: Цахим шилжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг батлав

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

 

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний эхнийх нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв.

 

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОПЕРАТОРЫН ГОРИМД ОРУУЛНА

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хийлээ. Тэрээр төрийн үйлчилгээний нэг цэгийн төвүүд нь үндсэн үүрэг, чиглэлээрээ ажиллаж чадахгүй байгааг онцлов. Тухайлбал, нэг цэгийн үйлчилгээ нэртэй боловч төрийн байгууллага бүр тус тусдаа цонх ажиллуулдаг, эрэлт ихтэй үйлчилгээний цонх нь ачаалал ихтэй байдаг зэрэг нь цахим шилжилтийг бодитоор хойш нь татаж байгааг онцлов. Тиймээс нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх, газарзүйн байршлаас үл хамааран төрийн үйлчилгээг цахимаар шуурхай хүргэх, төрийн байгууллагууд хооронд интеграци хийж ажиллах шаардлагаар Төрийн үйлчилгээний зохицуулах газрыг байгуулж, цогц нэгдсэн байдлаар үйлчилгээ үзүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Харин хоёр дахь асуудал нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийн талаар гишүүдээс асуултууд гарч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар төрийн үйлчилгээний цэгүүд дээр банкны мөнгөн шилжүүлгийн хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар нэхэж байгаа асуудал, тоон гарын үсгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлын явц, төрийн байгууллагуудад ажиллаж байгаа мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн ажилтнуудын цалин хангамжийг сайжруулах зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудаас асуулт асууж, хариулт авлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуусан асуултад “Өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэхийн санах ойнд 394 мянган иргэн, гар утсандаа 28 мянган иргэн тоон гарын үсгээ авсан бөгөөд цаашид гадаадад байгаа иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулж, 2023 онд цахим гадаад паспортыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэж УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хариулав.

 

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ 11 АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГӨХӨӨР БОЛОВ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цахим шилжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

Тус тогтоолд:

Paypal, Applepay зэрэг олон улсад ашигладаг цахим төлбөрийн системийг Монгол Улсад нэвтрүүлж ашиглах боломжийг бүрдүүлэх;

И-баримтын цаасан хэлбэрийг цахим төлбөрийн системтэй холбох;

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх “Нийтийн төв”-ийг байгуулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх;

Ерөнхий боловсролын сургалтад тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх агуулгыг тусгах;

МСҮТ болон их, дээд сургуулиудад мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх;

Цахим баримт бичиг нь цаасан баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байх хуулийн зохицуулалтыг хангах зэрэг 11 тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 207 (6939)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

6 цаг 54 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 14 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 18 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 21 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 27 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 30 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 40 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 40 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 40 мин