Л.Оюун-Эрдэнэ: Одоо шүүхийг л харж байна, та нар ч бас нүд цавчилгүй хараарай

2022-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

“...АТГ-аас прокурорт, прокуророос шүүхэд шилжлээ” гэсэн мэдээлэл тасардаггүй хэдэн том хэрэг бий. “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэргийг дурдаж болно. Тэгсэн хэрнээ эдгээр хэргийг хэн, хаана гацаагаад байдаг нь тодорхойгүй. Хууль хяналтынхан ч нарийн мэдээлэл өгөхөөс аль болох зайлсхийдэг.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ийм хэргүүдийн талаарх асуудлыг хөндсөн байна. Тэрбээр баасан гарагт  буюу энэ сарын 19-нд болсон Засгийн газрын хуралдаан дээр дээрх хэргүүдтэй холбоотой нэр бүхий том компаниудын ТУЗ-дөө мэдэгдэлгүйгээр Засгийн газрын тогтоолоор томоохон дүнтэй зээл хуй, хөрөнгө оруулалтыг шууд шийддэг байсан баримт бичгүүд, одоог хүртэл нийтийн эрх ашгийг илтэд зөрчиж, нууцалж ирсэн элдвийн гэрээ сэлтийг ил болгох чиглэлийг өгчээ.

Мөн маргааш нь буюу 20-ны бямба гаригт Иргэний хөдөлгөөний төлөөллүүдтэй уулзжээ. Уулзалтад 30 гаруй хүн очсон байна. Тэр үеэр Ерөнхий сайд “...Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

6 цаг 56 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 16 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 21 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 23 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 29 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 33 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 42 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 42 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 42 мин