Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль шүүмжлэл дагуулав

2022-10-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан тус хуулийн төсөл дээр гишүүд нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байв.  Тухайлбал, шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал өгөх нь буруу, нэг төрлийн бизнес болж хувирна.  Мөн шүгэл үлээх нэртэй хэлмэгдүүлэлт явагдах вий,  хуурамч хаягаа цэгцэлж чадаагүй байж шүгэл үлээгчийг урамшуулах хууль оруулж ирэх нь буруу гэх зэрэг байр суурь илэрхийлж байлаа.   Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг хэлэлцсэн чуулганы протоколыг тоймлон хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Батлут:1930-аад оны түүх давтагдах вий

-Иргэд шүгэл үлээснээр урамшуулал авна гэсэн сэтгэлзүйгээр хандах нөхцөл үүсэх вий. Энэ нь хүнийг гүтгэх, дургүй хүмүүсээ матах нөхцөл байдлыг үүсгэх талтай.  Цаашлаад 1930-аад оны түүх давтагдах дүр зураг харагдаж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

- АНУ болон барууны зарим улсад шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал биш үнэт цаас өгдөг.  Өмнө нь матаасын ачаар албан тушаал ахидаг, нам дотроо нэр хүндтэй болдог нийгэм байсан.   Гэхдээ матаасыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй.  Тэгвэл энэ тэр чигээрээ бизнес болно. Зарим иргэд өөрийн цахим хуудаснаа бид хэдэн сая төгрөгний орлоготой болно гэж ил бичиж байна. Хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байна. Ямар тохиолдолд мөнгөн урамшуулал олгох вэ, шалгуур үзүүлэлт нь юу вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Мөнгөн урамшууллыг матаастай хольж ойлгож болохгүй. Матаас бол хувь хүн рүү чиглэсэн улс төрийн зорилгоор ахуйн хүрээний өс хонзон гол төлөв байсан бол энэ удаагийн мэдээлэгч буюу “шүгэл үлээгч” нь зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө үлээнэ.

 

Х.Нямбаатар VS Б.Энх-Амгалан

Тус хуулийн төсөл дээр шүүмжлэлтэй байгаа гишүүдийн нэг нь Б.Энх-Амгалан.   Тэрбээр өмнө нь байнгын хорооны хуралдаан дээр "Авлигатай тэмцэх гэж байна гээд маш олон  хуурамч мэдээлэгчийг гаргаж ирж, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх вий.  Улмаар өшөө авдаг, шантаач хийдэг ийм байдалд орох вий” хэмээн анхааруулж байв.  Харин өчигдрийн  чуулган дээр энэ талаар байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Төрийн албан хаагч бие биеэ матвал яах уу. Дургүй албан хаагчаа матвал яах вэ. Улстөрийнхөн өрсөлдөгчөө дарамтлах бодлого явуулбал яах вэ. Монгол Улсын иргэний эрх зөрчигдвөл яах вэ. Нийгэмд эзлэх байр суурь, удам судраараа доромжлуулбал яах вэ. Хуурамч хаягаа цэгцэлж чадаагүй байж 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч бүгд шүгэл үлээгч гэж ярих нь утгагүй.  

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Б.Энх-Амгалан гишүүн ээ.  Та хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Авлигажсан төрийн нууц, авилгажсан албаны нууц гэж байх ёсгүй. Шүгэл үлээхэд Монгол Улсад сууж буй гадаад дотоодын иргэний ялгаа байхгүй. Хаанаас шүгэл үлээгчийн төгс төгөлдөр хууль уншсаныг мэдэхгүй байна. Матаасны тогтолцоо оруулж ирж байгаа зүйл огт байхгүй. Фэйсбүүк дээр постолж буй постууд шүгэл үлээж буй нэг хэлбэр. Шүгэл үлээх гэдэг нь хууль бус үйлдлийг олон нийтэд илчлэх, олон нийтийн хяналтад оруулах тогтолцоо гэж ойлгож болно.

 

Транспэрэнси Интернэшнл: Хууль сахиулах байгууллагуудад авлига, албан тушаалын зөрчилдөөн их байна

Мөн өчигдрийн чуулганд  "Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллагын тэргүүн Л.Төр-Од оролцож, авлигын асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр  "Бидний зүгээс авлигын төсөөллийн индекс, авлига өгөгч нарын судалгааг гаргадаг. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд байгууллагын нууц гэдэг байдлаар төрийн, орон нутгийн өмчийг шамшигдуулдаг. Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил гаргадаг хэргүүд түгээмэл байна.  Шүүгч, прокурор гээд хууль сахиулах байгууллагууд дотор авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилдөөн байна. Тийм учраас 2019 онд АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт оруулж байсан. Шүүх, прокурор, өмгөөлөгч нар өөрсдөө өндөр ёс зүйтэй байж, авлига, албан тушаалын хэргээр мэргэшүүлэх шаардлагатай. Шаардлагатай бол нийт шүүгч, прокурорыг дахин сонгон шалгаруулалтад оруулж, энэ чиглэлээр мэргэших төрийн албан хаагчдыг бэлдэх талаар онцгой анхаарах талаар зөвлөмж гаргасан. Зөвхөн хууль гаргаад зогсохгүй хэрэгжилт сайн байж авлигын индекс буурна" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 205 (6937)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

8 цаг 10 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

8 цаг 30 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

8 цаг 34 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

8 цаг 37 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

8 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

8 цаг 42 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

9 цаг 46 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

19 цаг 55 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

19 цаг 55 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

19 цаг 55 мин