Авлигын индекс “ахих” нь тодорхой боллоо

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг зарладаг. Тус байгууллага нь Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалаар индексийг тооцдог. 0-100 онооны хооронд тодорхойлдог. 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь “цэвэр” гэж ойлгоход болно.

Хамгийн сүүлд 2021 оны авлигын индекс 2022 оны нэгдүгээр сарын 25-нд гарсан. Түүгээр Монгол Улс 180 улсаас 110 дугаарт жагссан байна.

Өнгөрсөн жилийн үр дүнгийн тухайд цар тахлын улмаас улс орнуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа саармагжсан. 180 орны 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авчээ. Манай улсын тухайд авлигатай хийх тэмцэл 2015 онд хамгийн дээд буюу 39 оноо авсан байдаг. Түүнээс хойш буурсаар сүүлийн гурван жил тогтмол 35 оноотой байгаа аж. Мөн “...Монгол Улс нь авлигатай тэмцэх орчныг шинэчлэн байгуулахаар тодорхой онцлох эерэг арга хэмжээг авч байна” гэж дүгнэжээ. Энэ талаар “Трансперенси интернэшнл Монгол” ТББ-ын тэргүүн Л. Төр-Од “...Монгол Улс 2019 онд анх түүхэндээ доод түвшинд буюу 35 оноонд хүрсэн. Түүнээс хойш зогсонги байдалтай хэвээр байна. Гэсэн хэдий ч зарим нэг анхаарал татахуйц сайжруулалтаас харахад засаг төр нь авлигатай тэмцэх цар хүрээг сэргээхээр оролдож байна. Ази бүс нутагтаа анхны болохуйц хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах шинэ хууль баталж, авлигыг мэдээлэгч буюу шүгэл үлээгчид хийгээд эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх ажил эцэстээ урагшилж байна” гэсэн.

Нөгөөтэйгүүр манай улсын авлигын индексийг тооцоход ашигласан найман эх сурвалжийг барьсан. Тэднээс Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгаа, Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индексээр өссөн үзүүлэлт гарчээ.

Тэгвэл долоо хоногийн өмнө НҮБ-ын албан ёсны цахим хуудаст “Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” дүнг танилцуулав. Энэ индексийг хоёр жил тутамд гаргадаг байна. Монгол Улсын хувьд НҮБ-н гишүүн 193 орноос 2018, 2020 онуудад 92 дугаар байрт орж байжээ. Харин 2022 оны индексээр 74 дүгээр байрт бичигджээ. Өөрөөр хэлбэл “Цахим засаглалын хөгжлийн индекс” 18 байраар урагшиллаа. Энэхүү индексийг гаргахдаа жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг байна.

НҮБ-ын цахим хуудаст бичсэнээр “...“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн дундаж үнэлгээтэй 99 гишүүн орны 90 орчим хувь нь өндөр буюу дундаас дээш орлоготой бүлэгт багтдаг бол үлдсэн 10 хувь нь дундаас доогуур орлоготой иргэд байна. Тэдгээр улс нь Болив, Индонез, Исламын Бүгд Найрамдах Иран, Киргизстан, Монгол, Филиппин, Шри Ланка, Тунис, Украйн, Узбекистан, Вьетнам байна. ...Молдав болон Монгол Улс нь “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн хамгийн өндөр (HV) зэрэглэлийн ангилалд шилжихэд ойртсон байна. ...Монгол, Туркменистан, Узбекистан, Замби улсуудын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн үнэлгээ, зэрэглэлд хамгийн их ахиц дэвшил гарсан” гэжээ. 

Ер нь бол манай улсын хувьд цахим шилжилтэд онцгой анхаардаг. Цахим хөгжлийн яам хүртэл байгуулсан. Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 болсон. 2022 онд 0.6263 болж огцом өсчээ. Хамгийн гол нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын иргэд “E-Mongolia” цахим системийн хэрэглэх нь эрс нэмэгдсэн. “E-Mongolia”систем нь төрийн 63 байгууллагын 680 гаруй үйлчилгээг амжилттай цахимжуулаад байгаа  юм. Засгийн газраас “E-Mongolia”системийн хэрэглээг “...Иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай цахим үйлчилгээний соёл төрд төлөвших нь хүнд суртал, авлигал, бухимдал  буурах үндэс” хэмээж буй. Нэг үгээр хэлбэл, энэ мэт нь “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн үнэлгээг урагшлуулсан байгаа юм. Тэгэхээр НҮБ-ын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн үнэлгээ сайжирсан нь Монгол Улсын авлигын индексэд эергээр нөлөөлөнө. Өөрөөр хэлбэл, ирэх жил зарлагдах 2022 оны авлигын индекс урагшлах нь тодорхой боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 194 (6926)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

8 цаг 49 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 9 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 13 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 16 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 21 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 25 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 34 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 34 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 34 мин