Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

8 цаг 30 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баасан гарагт  Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Тус хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулж, гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:  -Засгийн газрыг огцруулахтай холбоотой жагсаал хийхэд зорилготойгоор Украины далбаа гаргаж ирээд буруу тайлбарласан. Энэ бол тусгай албадын түвшинд зохион байгуулж байгаа мэт, маш нарийн технологитой хийсэн. Ийм зүйлийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: -Өнөөгийн хууль дээр байгаа энэ олон хязгаарлалт эрх барьж байгаа хүмүүст таалагдахгүй бол яаж зорилгоос нь өөрөөр харуулах вэ гэдэгт олон ашиглагдсан. Үүнийг бүрэн шийдвэрлэхийн тулд бусад хуулиудад ч өөрчлөлт оруулах шаардлагатай. Жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө иргэдэд байдаг юм байна. Эрх мэдлийг хадгалах болон эрх мэдэл рүү нь чиглэж байгаа аюулыг холдуулах хэрэгсэл болгон ашиглаж болохгүй гэдэг зарчмыг бүрэн дүүрэн дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: -22.00 цагаас хойш жагсаал хийхийг хориглоно гэнэ. Яагаад шөнө жагсаал хийж болдоггүй юм бэ. Аяндаа үүссэн жагсаал, аяндаа үүсээгүй жагсаал гэдгийг хэн тодорхойлох вэ. Иргэд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлснийг яаж ч мушгин гуйвуулж болох юм байна. Жагсаал цуглааны тухай хууль зөрчвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Жагсаал цуглааны хуулийг зөрчсөн гэж үзэх нь нээлттэй байна. Энэ бол хүний эрхийг зөрчсөн хууль байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

0

Энэнд улсаа хөгжүүлэх ард түмэний амьдрал дээшилэх баялагийн санг баяжуулах талаар дугарахгүй дан чавганц шиг хэрүүл хий юмаа чёрт писка
Иргэн
Эмх замбараагүй байдал шөнийн цагт л үүсдэгийг бүгд л мэдэж байгаа. Ямар зорилготой юм болдоо
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

8 цаг 7 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

8 цаг 25 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

8 цаг 30 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

8 цаг 41 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

8 цаг 45 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

8 цаг 49 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

8 цаг 51 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 54 мин