Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

9 цаг 31 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн Засаг даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох өргөдөлд гарын үсгийг durgudul системд цуглуулж эхэлжээ. Өргөдлийг Сэржмядагийн Түвшинбилэг гэх иргэн санаачилсан бөгөөд дөрөвдүгээр сарын 25-наас эхэлж, тавдугаар сарын 25-ны хооронд гарын үсэг цуглуулж дуусах юм. Өнөөдрийн байдлаар 1,036 иргэн гарын үсэн зурж дэмжжээ. Хэрвээ 100 мянган иргэн дэмжвэл УИХ холбогдох байнгын хороонд хуваарилан холбогдох хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүснэ.

Тус өргөдөлд, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагатай. Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай” гэж үзжээ.

Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх үед иргэдтэй хамтран хууль санаачлах “D-Parliament” цахим портал, аппликейшныг нэвтрүүлсэн. Иргэд уг аппликейшнээр дамжуулан хууль санаачлах үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Бүү оролц. Хууль зөрчсөн үйлдэлд бүү хариу өг. Эхэлээд хуулиа зөрчөөд эхэлж байгаа юм чинь яваандаа цаашдаа яана гэж ойдгох вэ??? Одооноосоо долоон дордох байлгүй.
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

8 цаг 54 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

9 цаг 12 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

9 цаг 16 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

9 цаг 27 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

9 цаг 31 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

9 цаг 35 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

9 цаг 38 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 41 мин