Нүүрсний нууц гэрээнүүд долларын "суваг"-ийг хаасан уу?!

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Монголбанк өчигдөр ам.долларын ханшийг 3352.42 төгрөг хэмээн зарлав. Харин "гадуур" 3500 дөхлөө. Ам.долларын ханш түүхэндээ ийм өндөрт гарч байгаагүй юм. Дээрээс нь ховорджээ. Банкууд нэг хүнд өдөрт 1.0 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар худалдаалж байна. Тэр нь ч олдоц муутай болж буй аж.

Өөрөөр хэлбэл, бүх хэрэглээгээ импортоор болгодог Монгол Улсын хувьд энэ нь маш өндөр эрсдэлийг үүсгэлээ. Эдийн засагчид ч "...Он гараад баларна" гэж ярьж байна. Тэгэх нь жирийн иргэдэд ч ойлгомжтой болсон.

Хамгийн гол нь Монголбанк ч эрсдэлийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Тухайлбал, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "...Хэрэв инфляц өндөр хэвээр удаан үргэлжилбэл бодит орлогууд тэр хэмжээгээр идэгдэж, худалдан авах чадвар буурч зах зээлийн идэвхжил ч унана. Түүнчлэн валютын ханш ч хурдан сулраад байвал импортын орц илүү үнэтэй болоод, бүтээн байгуулалтын зардлууд анх төлөвлөснөөс давж, хөрөнгө оруулалтууд царцах, хойшилно гэсэн үг юм. Аль аль нь эдийн засгийн өсөлтөд сөрөг, бодлогын сонголт биш юм.

Иймд нэн тэргүүнд инфляц, валютын ханшийн асуудлаа шийдэхэд төсвийн, мөнгөний, санхүүгийн бодлогоо чиглүүлээд, асуудлаа шийдье. Нүүрсний орлого нэмэгдээд, хөрөнгө оруулалтууд сайжирч, нөхцөл байдал зөөлөрвөл бодлогын хүүг буцаад бууруулах бололцоо бий. Хэзээ вэ гэдэг нь өнөөдөр дэлхий нийтийн тодорхой бус байдлаас шалтгаална. Нэн тэргүүнд энэ зорилтыг тавья, үүний тулд шаардлагатай бодлогын арга хэмжээ авъя гэсэн үг юм" гэв.

Үүнтэй зэрэгцээд удахгүй УИХ-аар Монголбанкны удирдлагуудыг солих асуудал яригдаж мэдэхээр болжээ. Эх сурвалжуудын мэдээллээр "...Б.Лхагвасүрэнгийн оронд дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг томилно" гэж байна. Г.Энхтайван нь УИХ-ын даргыг Гадаад харилцааны сайд байхад гүйцэтгэх туслахаар нь ажиллаж байжээ. Гэхдээ энэ залуу Монголбанкны ерөнхийлөгч болоход мэргэжил нь тохирохгүй юм байна. Дашрамд хэлэхэд, дарга явахаар орлогчийг оронд нь томилдог явдлыг зогсоох хэрэгтэй юм. Дарга нь муу ажиллаад хөөгдөж байгаа бол орлогчийг нь ч бас явуулдаг байх ёстой. "...Төгрөгийг тогтвортой байлгаж чадаагүй" гээд Б.Лхагвасүрэнг огцруулахаар бол Г.Дөлгөөн, Г.Энхтайван нарын дэд ерөнхийлөгч нарыг хамтад нь явуулбал зохино.

Гэхдээ ам.долларын ханш "ниссэн"-ий буруу нь Монголбанкнаас болоогүй бололтой.

Эрх баригчид ам.доллар яагаад орж ирэхгүй байгаагийн учрыг олох гэж нэлээд ажиллажээ. Тэгж тэгж "...Ам.доллар ховордож, ханш өссөн нь нүүрсний экспорттой холбоотой байна" гэсэн дүгнэлт дээр буусан бололтой. Тодруулбал, манайхан Тавантолгойн нүүрсийг худалдах гэрээг бөөн бөөнөөр нь хийчихжээ. Тэгээд мөнгийг нь урьдчилаад авчихсан байна. Урагш нь ачиж буй нүүрсийг 100 хувь гэж үзвэл  дөнгөж гурван хувьд нь л мөнгө ирж байгаа аж. Үлдсэн 97 хувийн мөнгийг өмнө нь авчихжээ.

Тиймээс ам.долларын ханш тэнгэрт хадчихаад байгаа аж. Тэгэхээр эрх баригчид нүүрсний гэрээнүүдийг ил тод болгож, экспорт дээрээ менежмент хийх шаардлагатай болж байна. Ингэж ч ажиллаад эхэлжээ. Засгийн газраас ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж буй бөгөөд тэд Тавантолгойн нүүрсний гэрээнүүдийг шалгаж эхэлсэн байна. Ер нь бол "...Тавантолгойн нүүрсний гэрээнүүд нууц, тендер, худалдан авалт нь ил тод бус" гэсэн шүүмжлэл их яригддаг. Тэгэхээр тун удахгүй нүүрсний гэрээ дагасан томоохон луйврын хэрэг ил болж магадгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 193 (6925)

 

Зочин
Маш зөв нийтлэл байна. Үнэхээр ЭЗ-г сүйрүүлж байгаа хулгай луйврыг илчлэх хэрэгтэй
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

8 цаг 22 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

8 цаг 39 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

8 цаг 44 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

8 цаг 55 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

8 цаг 59 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

9 цаг 3 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

9 цаг 6 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 9 мин