Увс аймгийн төлөөлөгчдийн 10 хувь нь эмэгтэйчүүд

2022-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах, ялангуяа хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар нийтлэлийн бодлогоо тодорхойлсон. Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.

Энэ хүрээнд бид “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж, 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа Архангай, Дорноговь,Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаа Увс аймгийг онцолж байна.

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 41 төлөөлөгчтэй. Үүнээс дөрөв нь эмэгтэй. Тодруулбал, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 10 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-гаас хамгийн сүүлд гаргасан судалгаанд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн  26 хувь нь эмэгтэйчүүд байгаа тухай дурдсан байдаг. Үүнээс харахад Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эзлэх эмэгтэй төлөөлөгчийн тоо улсын дунджаас хэд дахин бага байгаа нь харагдаж байгаа юм. Мөн 10 тэргүүлэгч бүгд эрэгтэй байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг баталж байна. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 36 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа тоог нэмэгдүүлэхийн тулд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөд эмэгтэйчүүдийг дэмжих нь эхний алхам билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 192 (6924)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

8 цаг 56 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 16 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 20 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 23 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 28 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 32 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 41 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 41 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 41 мин