С.Эрдэнэгүй “эвлэрэл”-ийн уулзалт

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

АН-ын гишүүд ээлжит “Эвлэрэл”-ийн уулзалтаа өнгөрсөн лхагва гарагт “Шангри-Ла” худалдааны төвд байдаг “Брюссель” ресторанд хийжээ. Энэ удаагийн уулзалт өмнөхөөс өргөн хүрээтэй болсон бололтой. Магадгүй намын зарим нэг нөлөө бүхий эрхмүүд ирсэн нь энэ нам эвлэрч нэгдэх болов уу гэсэн хүлээлт үүсгэчихлээ.

Энэ удаагийн “эвлэрэл”-ийн уулзалтад АН-ын лидерүүдээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Да.Ганболд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Сосорбарам, нийтлэлч Баабар, Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Фортуна Н.Батбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Н.Алтанхуягийг төлөөлж, Б.Ариунсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг төлөөлж, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, И.Мөнхжаргал нар иржээ.

Мөн М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Д.Эрдэнэбат, өмгөөлөгч О.Алтангэрэл, Д.Оюундарь, Ч.Отгочулуу, А.Цэрэнбат, О.Эрдэнэбүрэн, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, Д.Монголхүү гээд тус намын олон гишүүд оролцсон байна. Харин тус уулзалтад АН-ын дарга асан З.Энхболд, С.Эрдэнэ ирээгүй байна. С.Эрдэнийн хувьд БНСУ-д олон улсын уулзалтад оролцож байгаа аж. З.Энхболдын хувьд ямар шалтгаанаар уг уулзалтад ирээгүй нь тодорхойгүй байна.  Мөн УИХ-ын гишүүдээс Ц.Туваан, И.Ганибал нарыг оролцуулаагүй байна.

Уулзалтын тухай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа” гэжээ.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)

 

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

7 цаг 58 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

8 цаг 16 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

8 цаг 20 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

8 цаг 31 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

8 цаг 36 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

8 цаг 40 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

8 цаг 42 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 45 мин