Түгжрэлийг шийдэж, хөрөнгө оруулагчдад “найр тавих” намрын чуулган

2022-09-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ.  Энэ чуулганы хугацаанд   60 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлахаар товлосон.  Мөн намрын чуулганы эхэнд анхаарал татсан хэд хэдэн асуудал орж ирнэ.  Тухайлбал,  2023 оны Төсвийн төсөл, Түгжрэлийн бүсийг зарлан арга хэмжээ авах тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг хэлэлцэнэ. Анхаарал татсан хуулийн төслүүдийг тухай мэдээллийг хүргэж байна.

 

Түгжрэлийн бүсийг зарлан онцгой арга хэмжээ авах тухай хууль: 

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудалд шат дараалалтай хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлээд байгаа. Тэрбээр энэ намрын чуулганаар түгжрэлийн бүсийг зарлан онцгой арга хэмжээ авах хууль гаргахаа илэрхийлсэн юм. Тиймээс уг хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэх бололтой. Мөн өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах төсвийн асуудлыг хэлэлцжээ.  Энэ талаар  сайд Ж.Сүхбаатар “Төсвийн бодлогоор түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Үндэсний хороо түгжрэлийн эсрэг хууль гаргах, авто зам ашигласны төлбөр, машинтай холбоотой татвар зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь авч үзэхээр болж байна. Ард иргэд хэцүү байгаа үед төсвийн бодлогоо анхаарч үзье гэсэн. Энэ асуудлыг ирэх сард багцалж, цогцоор нь танилцуулах үүрэг чиглэлийг авч байгаа. Түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл нь ганцхан замын хөдөлгөөн бус төрд буй хүнд суртлын болон дүрэм, журмын, сэтгэлгээний ч түгжээс байна " гэв.

 

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль:

2013 оны аравдугаар сард  Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхдагч төслийг УИХ-аас баталсан. Уг хуулийг шинэчилсэн найруулгыг боловсруулахаар ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн ажиллаж байгаа . Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл долоон бүлэг, 30 зүйлтэй байх аж. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Гадны хөрөнгө оруулагчдад эрх зүйн тогтолцоо илүү ойлгомжтой болж байгаа гэдгийг ойлгуулах төслийг боловсруулаад өргөн барьж байна. Хууль, тогтоомжийнхоо хэрэгжилт тал дээр илүү анхаарах шаардлагатай байна. Гадны хөрөнгө оруулагчдад чиглэсэн өөрчлөлт бол виз олголтыг хялбаршуулж, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан явдал юм. Одоо нэг асуудал тулгарч байна. Энэ оны төгсгөлд яамны цахимжилтын үндсэн ажлыг хийж дуусгана.  Ирэх жил Монгол Улсын иргэний гадаад паспортыг бүрэн цахим болгоно. Ингэснээр манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын биет хэмжээ нэмэгдэнэ" гэдгийг онцолж байв.

 

2023 оны Төсвийн тухай хууль:

Засгийн газраас 2023 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барих гэж байна. Улсын төсөв Монгол Улсын эдийн засгийн бодлоготой нэвт уялдаж явах учиртай байдаг. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна вэ, ирэх онд Засгийн газраас эдийн засгийн ямар бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ гэдгийг өчигдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.  Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 1.9 хувьтай гарсан. Манай яам холбогдох тооцоог судалж үзээд энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляци өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай байгаа. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэв эдийн засгийнхаа тогтворжуулах бодлогыг бусад бодлоготой хамтад нь авч хэрэгжүүлбэл, нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэлээ.  Мөн ирэх оны Төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг танах асуудал яригдаж эхэлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна.  Харин өчигдөр  болсон Засгийн газрын хуралдаанаар  ирэх оны төсөвт нэг их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгох төсөл өргөн барих шийдвэр гаргажээ.

 

Бусад хуулийн төслүүд:

-Автотээврийн тухай хуулийн шинэчлэсэн найруулга

-Ашигт малтмалын тухай хуу­лийн төсөл

-Аялал жуулчлалын тухай хууль

-Боловсролын багц хуулийн төсөл

-Газрын багц хуулийн төсөл /

-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Иргэний нисэхийн тухай хууль

-Засгийн газрын тухай хууль

-Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл зэрэг 64 хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 188, 189 (6920, 6921)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

8 цаг 51 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 11 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 24 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 36 мин