АН-ынхан эвлэрэхээр “Шангри-Ла”-д болзжээ

2022-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ер нь АН хэд хуваагдсан, хэдэн даргатай, хэчнээн тамгатай вэ. Энэ асуултын хариу өдөр ирэх тусам л бүрхэг болоод байгаа юм. Гэхдээ С.Эрдэнийн ашиглаад байгаа тамгаар АН хоёр том сонгуульд хүчин төгөлдөр оролцсон. Тиймээс тэр тамгыг хүлээн зөвшөөрөх байдал АН-ынхан дунд ч, хууль хүчний байгууллагад ч байна.

Гэхдээ АН тойрсон улс төрийн гол тоглогчид нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хоёр эрхэм байгаа юм. Тэд өнөөдөр уулзахаар “болзсон” байна. Санаачлагч нь Ц.Элбэгдорж бөгөөд тэрбээр нөгөө талаа “...Эвлэрье” хэмээн урьжээ. Уулзалт оройхон Шангри-Лагийн нэгдүгээр давхарт байрлах “Brusells” ресторанд болох юм байна. Хоёр АН-ын 30-аад хүн оролцохоор болжээ. Харин С.Эрдэнэ, Х.Баттулга нар оролцохгүй. Тэднийг “...Өөрсдөө бус төлөөний хүмүүсээ ирүүл” гэж урилга хүргүүлсэн талаас хэлжээ. Уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Да. Ганболд, Д.Сосорбарам  нар, Х.Баттулгын талаас Ш.Түвдэндорж, Ө.Шижир, И.Мөнхжаргал нар, С.Эрдэнийн талаас Ч.Өнөрбаяр, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, М.Тулгат, Ч.Отгочулуу нар оролцохоор болсон байна. Түүнчлэн хоёр АН-ын аль нэг талд явахгүй байгаа гэх Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү нарыг оролцуулахаар болсон гэх мэдээлэл байна. Ер нь бол АН-ынхан энэхүү уулзалтад нэлээд ач холбогдолд өгч байгаа аж. Учир нь АН-ынхан цаашид эвлэрээд явах эсэх нь эндээс шийдэгдэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 187 (6919)

 

Zugeer dald orood zailaa ehnii humuus elbi batuul sosorbaram bayrtcogt altanhuyg halzan ganbold Ed nar Burj zail erdene enerbayr ter huuhen bugd hudlaa altanhuyg elbegeeg muulaad bsn 1 buleg l baij de kk iim l uls ed
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

8 цаг 31 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

8 цаг 49 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

8 цаг 53 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

9 цаг 4 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

9 цаг 9 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

9 цаг 13 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

9 цаг 15 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 18 мин