Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу Захиргааны шүүхийн бас нэгэн кейс

2022-09-26
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог. Мөнгөний төлөө “алх тогшдог”, ёс зүйгүй шүүгч нарын явдал, үйлдэл цөөн биш байна. Ийм кэйс үргэлжилсээр л байна. Тэдгээр шүүгчийн үйлдэл Монголын 600 гаруй шүүгчийн ч шүдний өвчин болж буй биз. Тиймээс Шүүхийн сахилгын хороо, цаашилбал ШЕЗ ийм шүүгч нартай холбоотой ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд дээр онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ авах цаг болсоныг илтгэж байгаа юм.

Саяхан даа, Салхитын ордын хэрэг, өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудал гээд шүүхийнхэнтэй холбоотой том том кэйс ил болсон. Баргийн хүн “Ингэж болохгүй юм байна” гэж санаа авмаар харамсалтай хэргүүд шүү дээ. Салхитын ордын хэрэг л гэхэд юу болж дууслаа даа.

Хэд хэдэн шүүгч ял авч хоригдлоо. Бас нэг шүүгч гадаад руу оргон зайлаад сураггүй болсон. Өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудал ч гэсэн олон шүүгчийн карьерт цэг тавьж, нэлээд нь ажилтайгаа үлдсэн нь их юм  болж хоцорсон.

Гэвч энэ хэргүүд манай шүүгч нарт цочроо өгөөгүй бололтой. Учир нь, нэмээд Хятадын банктай холбоотой маргаанд шүүгч нар оролцож байгаа тухай далдуур айхавтар яригдаж байна. Удахгүй нэг бус нэлээд шүүгч оролцсон, нүүрсний хэрэг шиг Хятад, Монгол хоёр улс дамжсан сүлжээ үүсгэсэн, аманд багтамгүй том дүнтэй авлигын хэрэг босч ирэх вий дээ!!!

Юу гэвэл, Монголын нэг компани Хятадын Хөгжлийн банк болон “Эксим” банкнаас зээл хүсчээ. Гэвч зээлийн мөнгө нь монгол компанийн данс руу орж ирдэггүй. Харин  хятад хүний данс руу шилжүүлчихсэн байжээ. Гэсэн ч Хятадын банк зээлийн барьцаанд тавьсан уул уурхайн гурван лицензийг шилжүүлэх хүсэлтийг манай холбогдох байгууллагуудад тавьж эхэлсэн байна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх монгол компанийн талд шийдвэр гаргажээ. Угтаа, энэ нь шударга шийдвэр байжээ. Яагаад гэвэл, уг зээлийн мөнгө орж ирээгүй нь гаалийн байгууллагын мэдүүлгүүд, банкны дансны хуулгууд, бусад баримтуудаар нотлогдсон байна. Харин Хятадын банкны тал давж заалджээ. Ингэхдээ арга ажиллагаагаа нь ч нарийссан байгаа юм. Яаж гэхээр Хятадын банкныхан хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх өмгөөлөгчөөрөө хуульч болоод удаагүй залуухан өмгөөлөгчийг авчээ. Салбартаа шинэ, залуухан өмгөөлөгч нь Дээд шүүхийн нэгэн шүүгчийн маш ойрын хамаарал бүхий этгээд. Түүнээс хойш буюу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал Хятадын банкны талын саналаар  бараг долоон сар  хойшилсон байна. Ингэж олон удаа хойшилсоны эцэст шүүх хурал нь өнгөрсөн оны аравдугаар сард болжээ. Олон сар бэлтгэл хангасан учраас давж заалдах шатны хурал ёстой л урьдаас бэлтгэсэн жүжиг болсон байгаа юм. Тодруулбал, Хятадын банк монгол компани хоёрын асуудлыг шүүх хурал товлогдсон өдрийн шүүх хурлуудын үдээс хойшхи жагсаалтад нэлээд араар бичжээ. Хуваарилагдсан шүүгч нь өглөөнөөс хойш шүүх хурлуудад оролцсоор л байжээ. Гэтэл яг Хятадын банкны нэхэмжлэлтэй хурал орох болоход хуралдаан даргалагч нь  “Шүүгч ковид туссан тул бүрэлдэхүүнийг өөрчиллөө” гэсэн шийдвэр танилцуулсан байна. Хамгийн хачирхалтай нь солигдож орж ирсэн шүүгч нь  уг хуралд өмгөөлөгчөөр оролцож байгаа этгээд, Дээд шүүхийн шүүгч хоёрын ойрын нэгэн байсан байна. Хурал нь ингэж илтэд ил тод ашиг сонирхлын дунд, дээр хэлсэнчлэн жүжиг аятай өрнөсөн байдаг. Маш ноцтой нь зээлийн мөнгө Монгол Улс руу, монгол компанийн данс руу орж ирээгүйг нотолсон Монгол Улсын холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын баримтууд байсаар байтал эцсийн шийдвэрийг Хятадын банкны талд гаргаж чадав. Мөн мөнгө орж ирээгүйг баталсан баримтууд нь Хятадын банкны талын эхлүүлсэн эрүүгийн журмаар шалгасан шалгалтын хүрээнд ч нотлогдон гарч ирсэн байгаа юм. Тиймээс прокуророос “Тус уурхайн төсөлд шаардлагатай байсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд ашигт малтмалын лицензүүдийг барьцаалуулж байгаа талаар заасан боловч зээлийн хөрөнгө оруулалт огт орж ирээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтаар тогтоогдсон” хэмээсэн тогтоол гаргасан байхад л Захиргааны шүүх  бүрэлдэхүүнээ өөрчилж байгаад нөгөө талд алх цохиж байгаа юм. Ерөөсөө л Монголын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгийн маань хувь заяа ганц нэг шүүгчийн үзэгний үзүүрт л явж байдаг бололтой юм. Энэ маш ноцтой. Шүүх хурлаас корона туслаа гэж чөлөөлөгдөж байсан шүүгч маргааш нь өөр шүүх хуралд оролцоод явж байсан нь баримт. 

Түүнчлэн уг асуудлыг Дээд шүүхээр хэлэлцүүлэхээр монгол компани гомдол гаргахад хэлэлцэх бүрэлдэхүүнд нь Хятадын банкны өмгөөлөгчийн маш ойрын хамаарал бүхий этгээд болох шүүгч сууж байжээ.

Салхитын ордын хэргийг дээр дурдсаны учир үүнтэй ч холбогдоно. Салхитын ордыг булаалдсан хоёр хятадын талд манай хууль шүүхийнхэн орсон. Нэг талд ажиллаж байсан гавьяат хуульч эрхэм цагдан хорих байранд амиа алдсан. Тэгвэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж байсан түүний хүү ч бас холбогдож, энэ хэргээс болоод эх орноосоо зугтсан. Энэ бол шүүх байгууллагын дээд түвшинд ажиллаж, шударга ёсны итгэл үнэмшлээр хахаж цацаж байх ёстой эрхмүүд энэ мэтийн мөнгөний төлөөх гэмт хэрэгт хамгийн ойрын хүмүүсээ оролцуулах нь ямар хор уршигтайг харуулсан туйлын эмгэнэлтэй жишээ юм.

Нөгөөтэйгүүр, бид өмнөх дугаарууддаа Бат инженерийн номдоо өгүүлсэн нэгэн кэйсийг хүргэсэн. “Иргэний маргааныг эрүүжүүлэх нь шүүх, прокурорын хамгийн их ашиг олдог бизнес байдаг бололтой юм. Хоорондоо маргалдсан мөнгөтэй хүмүүсийн гомдлын дагуу аль нэг талыг нь шоронд хийж мөрдөн шалгах нэрээр тамлан зовооно. Ингэхдээ гомдол гаргагчаас хахууль авна. Мөн гомдоогчоос ч хахууль авна. Тэгж тэгж шүүх хүргэхгүйгээр нөгөө хүнээ тавьж суллана. Мэдээж, эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн байхгүй юмыг суллахаас ч яахав. Эцэст нь гомдогч тал нөгөө хүнээ хориулсанаас өөр тайтгарал олоогүй тул түүнд учирсан хохирол барагдахгүй, гомдоогч тал хоригдож бие сэтгэлээрээ хохирсон учир нөгөө талдаа хохирлыг барагдуулахгүй жонхуурсан байдал үүссэнээр хэрэг замхарна. Дундаас нь харин эрүүдэн шүүх тогтолцооныхон том ашиг салгаж авцгаана. Хууль зүйн дэд сайд байсан хүний ярьснаар, ийнхүү хэрэг үүсгэн ашиг олдог “гэмт хэргийн бирж” дээр хоёр тэрбум орчим ам.доллар эргэлддэг гэдгийг хожим сонссон” гэж бичсэн. Хятадын банк Монголын уул уурхайн лицензийг авахаар хөөцөлдөж буй, түүнд нь шүүгч нар оролцож байгаа энэ явдал яг л Бат инженерийн дээр өгүүлсэн кэйстэй ижил аргаар явагдсан байгаа юм. 

Ер нь бол Салхитын ордын мэтийн хэргээс манай шүүгч нар бол сургамж аваагүй, хашраагүй юм байна. Тэгэхээр шүүгчийг сонгож байгаа тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтийг эндээс хийж болно.

Нөгөө талд нь Хятадын банк Монголд ийм авлигын асуудал өдөөгөөд байж болзошгүй байна. Гэтэл Хятад улсын төр засаг авлигатайгаа маш хатуу тэмцдэг, түүгээрээ дэлхийд алдартай.

Хятадын статистикийн газар болон ард иргэдийн дунд явуулсан социологийн судалгаанаас үзэхэд, 2010-аад оноос хойш Хятадын ард иргэдийн авлигатай тэмцэх бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл ханамжийн байдал 51.9-70.6 хувьд хүрсэн. Олон улсад ч энэ кампанит ажлыг эергээр үнэлсэн байдаг. Энэ нүсэр бөгөөд ярвигтай ажлыг удирдан зохион байгуулж мөн гардан гүйцэтгэж байгаа нь Хятадын коммунист нам юм. Намын хороо нь  удирдлагыг нэгтгэн гартаа авч,  захиргаа нь менежментийг хариуцаж, сахилга батын хороо нь зохицуулалт хийж, салбар бүр нь өөрсдийн ногдсон үүрэг хариуцлагаа үүрэхээс гадна олон нийтийн дэмжлэг, оролцооны тусламжтай “Хятадын онцлог”-той авлигатай тэмцэх удирдлагын тогтолцоо болон ажлын механизмыг бий болгосон.

Хятадын коммунист намын Төв Хорооны Сахилга бат, хяналтын хорооны нарийн бичгийн орлогч Шяо Пейгийн 2021 оны зургадугаар сарын 28-нд мэдээлснээр, Хятадын коммунист намын 18 дугаар их хурлаас хойш нийт улс даяар сахилга бат, хяналтын байгууллагуудаас 3.850.000 хэргийг шалгаж, 4.089.000 хүнийг шалган тогтоож, намын сахилга бат, захиргааны шийтгэлийг нийт 3.742.000 хүнд ногдуулжээ. 2012 оны арванхоёрдугаар сараас 2021 оны тавдугаар сарыг хүртэл мужаас дээш зэрэглэлийн 392 удирдах албан тушаалтан, 220 мянган газрын дарга, албан хаагч, 170 мянган албан хаагч, 616 мянган хошууны албан хаагчдын авлигын хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн 626.500 хэргийг шалгаж шийдвэрлэжээ.

Эдийн засгийн даяаршлыг дагаад Хятад дахь авлигын хэрэг улам нарийн зохион байгуулалттай, улс орон дамнах байдал гарах болжээ. Иймээс дэлхийн олон улс орон, бүс нутгууд энэ талаарх олон улсын хамтын ажиллагаанд нэгдэцгээсэн. Өнөөгийн байдлаар Хятад улс дэлхийн 68 улс орон, бүс нутагтай 106  ширхэг хамтран ажиллах гэрээ конвенцод гарын үсгээ зурсан байна. Авлигатай ингэж тэмцдэг улс орных нь чихэнд манайд өрнөөд байгаа энэ кэйс нь хүрвэл юу болох бол?! Тиймээс л улс дамжсан сүлжээ үүсгэсэн, аманд багтамгүй том дүнтэй авлигын хэрэг босч ирэх вий дээ гэж сэрэмжлүүлээд байгаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд Тавантолгойн нүүрснээс хууль бусаар ашиг олдог улс дамнасан сүлжээний талаарх мэдээлэл мэр сэр гараад байдаг болсон. Энэ асуудалтай холбоотойгоор саяхан Хятадад Баяннуурын хэд хэдэн албан тушаалтан баривчлагдсан гэх мэдээлэл бий.

Гэхдээ энэ бол Хятадын банк гэхээсээ Монголын баялагт шунасан харийнханд үйлчилдэг манай ёс зүйгүй шүүгч нарын л буруу юм.

Өөрөөр хэлбэл, Монголын газар нутаг ашиг хонжоо хайсан шүүгчийн үзэгний үзүүрээр харьд шилжээд байдаг уу гэсэн маш ноцтой асуудал үүний цаана байгаа юм.

Үргэлжлэл бий

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 185 (6917)

"Өдрийн сонин" - 2022.09.26 Даваа № 180 (7053)

"Өнөөдөр" сонин - 2022.09.26 Даваа № 187 (7489)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

9 цаг 3 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 23 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 27 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 30 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 33 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 36 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 39 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 49 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 49 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 49 мин