Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

2022-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Төсвийн байнгын хорооноос  өчигдөр "Төсвийн бодлогын шинэчлэл"-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 10 их наяд, зарлага 10.9 их наяд, төсвийн алдагдал 0.9 их наяд төгрөгт хүрчээ.  Засгийн газрын нийт өрийн үлдэгдлийг жилийн дүнгээр нь авч үзвэл 28.7 их наяд төгрөг байгаа юм. Төсвийн зардал дотор хамгийн их ачаалал болж байгаа нь урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал юм. Хагас жилийн гүйцэтгэлээр нь авч үзэхэд, төсвийн урсгал зардал есөн их наяд байна.

Энэ үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар "Улс орны нөхцөл байдал амаргүй байна. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан инфляц, ханшийн өсөлт зэрэг асуудалтай тулгарч байна.  2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Засгийн газрын нийт өр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 28.7 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад өр байна. 11.4 их наяд нь Засгийн газрын дотоод өр, орон нутгийн зээл эзэлж байгаа юм.Ийм байдлаар цаашид явж болохгүй" гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Сүүлийн 15 жилийн хугацаанд цалингийн зардал огцом нэмэгдсэн. Мөн нийгмийн халамжийн бодлогын хүрээнд авч үзэхэд, төсөв дээр хамгийн их ачаалал болж байгаа зардал бол хүүхдийн мөнгөний асуудал байна. Төсвийн нийт зардлыг 10 орчим хувьтай дүйх хэмжээний зардлыг хүүхдийн мөнгөнд зарцуулж байна. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд гадаад эрсдэлт нөхцөл байдлын улмаас төсөв, мөнгөний бодлого хүнд байдалд байгаа. Түүнчлэн дотоод хүчин зүйлүүд ч төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед мөнгөний бодлогын хүү зургаан хувьтай байсан. Харин сая хуралдаад 12 хувьд хүргэсэн нь цаашид эдийн засгийн хувьд амаргүй цаг үетэй тулах нь” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916)

 

зочин
Монгол улсын өрийн талаар Занданшатар л дуугарах юм.Бусад нь зээлээс хувааж идэхийг хүсдэг байх
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

7 цаг 53 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

8 цаг 11 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

8 цаг 15 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

8 цаг 26 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

8 цаг 31 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

8 цаг 35 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

8 цаг 37 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 40 мин