Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой”-гоо мартсан уу?!

2022-09-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

Хөгжлийн банк гэж арваад жилийн туршид улстөрчдийг, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийг “хөгжүүлж” ирсэн банк байлаа. “...Хөрөнгө нь хааччихав” гээд аудит оруулаад л, АТГ шалгаад л байдаг. “...Энэ ч идэж, тэр ч уучихаж” гэлцээд л өнгөрдөг байв.

Харин энэ оны эхээр Хөгжлийн банкны асуудал албан ёсоор ажил хэрэг болж тавигдав. Хөгжлийн банк дээр Н.Мандуул гэдэг дориухан захирал тавьж, чанаргүй зээлийн жагсаалтыг нийтийн хүртээл болгов. Л.Оюун-Эрдэнэ тэр үед “...Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ УЕПГ, АТГ-т энэ асуудлыг тавьж байсан. 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байна. Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Мөн хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг Засгийн газар төлөхгүй. Цаашид “Экзим”  банкны жишгээр хөгжүүлэх бодлогоо баримталж, ажиллана.

Хөгжлийн банк яг зорилгоороо ажиллаж чадаагүй нь харамсалтай. 55.3 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд ороод байна. Нэгт, барьцаа хөрөнгө нь хангалттай, төсөл улсад тодорхой хувь нэмрээ оруулсан зээлүүд. Үүнийг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Баялаг бүтээгчдээ аль болох дэмжинэ, хамтран ажиллана. Гол нь, улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудал бий. Хангалтгүй хөрөнгө барьцаалсан, шүүхэд маргаан үүсгэсэн асуудлууд. Үүнээс үүдэж Хөгжлийн банк өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Энэ тал дээр Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Чанаргүй зээлдэгчдэд холбогдох хөрөнгүүдийг битүүмжилж эхэлсэн байгаа. Энэ нь баялаг бүтээгчдийн эсрэг биш тэднийхээ төлөө хийж байгаа асуудал юм. Нэр бүхий 15 хүрэхгүй хүн л энэ чанаргүй зээлүүдэд голлох нөлөөтэй байна. Иймд олон нийтийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкийг цэвэрлэнэ. Олон улсын хууль, дүрмээр нь шийднэ. Эрүүгийн хуулиар авч үзэх хэсэг бүлэг нөхөд бий гэдгийг зориуд тэмдэглэе” гэж байв. Тэгвэл 2022 оны есдүгээр сарын 20-ны байдлаар Хөгжлийн банканд 650 орчим  тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ.

Бас Хөгжлийн банкны хөрөнгийг албан тушаал, нэр сүрээрээ далайлган авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЭЦА хоёр хамтарч шалгасан. Энэ хэрэгт 80 гаруй хүн холбогдсон мэдээлэл бий. Прокуророос шүүхэд шилжихэд бэлэн болжээ. Удахгүй шүүх хэлэлцээд эхэлнэ гэсэн үг.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ нэг юм “нухах”-аараа сайн зууралддаг. Оюу толгойн гэрээтэй зууралдсаар байгаад Монголд хэрэгтэй тал руу нь эргүүлсэн. Хоёр тэрбум гаруй ам.долларын өр бичигдээд байсныг цайруулсан. Тэгээд энэ төслөөс ирээдүйд олох ашгийн урьдчилгаа авч, ковидын үеэр гэрийн хорионд байсан иргэдэд тарааж байв. Гэрээ төгс төгөлдөр рүүгээ эргээгүй ч арав гаруй жил ноолуулж ирсэн монголчуудын хувьд амжилт гэж болно.

Эдийн засгийн ач холбогдол бүхий ийм “засвар” хийж буй ч гадаад, дотоод хүчин зүйлтэй холбоотой хүндрэлүүд тасрахгүй байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь ам.долларын ханш сүүлийн хэдхэн хоногт талийв. Нөлөө нь шууд мэдрэгдэж эхлэв.

Ам.долларын ханштай холбоотой Л.Оюун-Эрдэнийн нэг ам байдаг юм. 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа тэрбээр нэг мэдээлэл хийсэн. Тэгэхдээ “...Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Энэ дундах 60-70 долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш олон автомашинууд байгаа. Автомашинд манай парламентын нэр бүхий гишүүд холбогдсоны нэг нь  А.Адъяасүрэн гишүүн. Цаана нь манай нөлөө бүхий том лидерүүд гарч ирнэ.  Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэвэл тэдэнд маш их ашиг өгч байсан. Энэ асуудлыг шат дараатай цэгцлэх ажлыг Засгийн газар хийж байна” гэж мэдэгдсэн.

Дараа нь 2022 оны зургадугаар 28-нд “...Гашуунсухайтын төмөр замыг гацаасан асуудал үүссэн. Нэг үгээр хэлбэл, Тавантолгойн аман дээрээс  хилийн нүүрс авахгүй байх сонирхолтой том хэсэг бүлэг бий.  Эдгээр хүмүүсийн эрх ашиг тодорхой хэмжээнд хөндөгдөж эхэлж байгаа байх. Яагаад гэхээр тийшээ том шалгалт орчихсон. Ер нь 30 жилийн алдаа дутагдлыг засах гэж нэлээн их зүйл болж байна. Өмч хувьчлалтай холбоотой зарим асуудлууд, Хөтөл болон Дархан төмөрлөг зэрэг газар хувьчлал биш луйвар хийсэн,  албаар ашиггүй ажиллаж бланс үүсгэж ажилласан асуудал болоод байгаа юм. Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн асуудал хэсэг хүмүүсийн эрх ашгийг хөндөж байна. Юм л бол олон нийтийн анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн акц хийж байна. Өөрийн байр сууриа хэлэхэд тийм асуудал байхгүй, тийм ч байх боломжгүй. Ийм асуудлыг гаргаж тавьлаа гээд би зорилгоосоо ухрахгүй. Тавантолгойтой холбоотой луйврын асуудал удахгүй зогсоно. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Гашуунсухайтын төмөр зам тавигдаад, хил холбох терминаль хийгдээд, аман дээрээс зарж буй нүүрсний үнэ зөвхөн хил дээрээс зарахад хоёр дахин нэмэгдэнэ. Цаашдаа энэ их далд эдийн засаг ил болно. Өнгөрсөн 30 жилийн турш бий болгосон асуудлуудыг шийдвэрлэх гээд л явж байна.  Цаашдаа Монгол Улс завхралгүй байх ёстой. Монголчууд бид хэт худлаа мэдээлэлд итгэхгүй байж, томоохон төслүүдэд анхаарч төвлөрөх хэрэгтэй” гэсэн. Өөрөөр хэлбэл, “...Тавантолгойн нүүрснээс ашиг олдог бүлэглэлийг задална”, “...Энэ хууль бус үйл ажиллагааг зогсооно” гээд хоёр ч удаа мэдэгджээ.

Учир мэдэх хүмүүсийн ярих нь, Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар дахин дахин ярьж, мэдэгдэл хийнэ гэдэг бол Тавантолгойн нүүрсний хэргийг ил болгох бэлтгэлээ базаасан гэж байх юм. Гэвч чимээ сураггүй өнөөг хүрэв. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой” гэж ярьж байснаа мартсан уу?!

Хамгийн гол нь, манай валютын орлогын гол бүтээгдэхүүн болох Тавантолгойн нүүрс өмнөд хөрш рүү гарсаар л байна. Гэвч валют нь орж ирэхгүй байгаа бололтой. Ам.доллар хомсдоод, ханш нь нисч өглөө. Яагаад вэ гэдэг Засгийн газар, Монголбанк тодорхой зүйл ярьсангүй. Эдийн засагчид ч гарц гаргалгаа хэлсэнгүй. Харин “...Ам.доллар олох ажлаа Засгийн газар хийхгүй байна” гэх шүүмжлэл газар авлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916)

 

ЗОЧИН
5 толгой хувьцааны ноогдол ашиг хэзээ өгөх юм
Зочин
Иргэдэд таван толгойн хувьцааны ноогдрл ашгийг өгөхгүй юм уу
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

8 цаг 51 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 11 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 24 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 36 мин