Ли Жаньшугийн айлчлал цар тахлаас хойшх БНХАУ-ын анхны айлчлал болж байна

2022-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшу энэ сарын 11, 12-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийх юм. БНХАУ-ын хувьд цар тахлаас хойших манай улсад хийж буй анхны дээд хэмжээний айлчлал юм.

Өндөр дээд хэмжээний төрийн айлчлалын гол ач холбогдол нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болдог. Үүний үр дүнд бүх түвшний харилцаа урагшлан, шинэ агуулгуудаар баяжин хөгждөг уламжлалтай.

Айлчлалтай холбогдуулан БНХАУ-ын төрийн байгууллын талаар сонирхуулъя. БНХАУ нь Бүгд Найрамдах засаглалтай улс. Төрийн тэргүүн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин. Засгийн газрын тэргүүн нь Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян. Харин Парламентын Тэргүүн нь БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага юм. 3000 хүртэл төлөөлөгчидтэй, таван жилийн хугацаагаар сонгогддог, хууль тогтоож, улс орны амьдралтай холбогдсон чухал асуудлуудаар шийдвэр гаргадаг.

Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл нь эх оронч нэгдсэн фронтын байгууллага. Улс төрийн асуудлаар зөвлөлдөх хэлбэр бөгөөд үндэсний хороо болон орон нутгийн салбар хороодоос бүрддэг.

Төрийн зөвлөл нь БНХАУ-ын гүйцэтгэх засаглалын дээд байгууллага юм. Үндсэн хууль болон бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргах, БХАТИХ, түүний Байнгын Хороонд төлөвлөгөө, төсөл боловсруулан оруулах, төрийн гүйцэтгэх засаглалын байгууллагуудын үйл ажиллагаа, улс орны дотоод, гадаад ажил албыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үндсэн үүрэгтэй.

Хятадын Коммунист Нам БНХАУ-ын цорын ганц эрх баригч улс төрийн хүчин. Хятадын Коммунист Намаас гадна ардчилсан найман нам бий. Эдгээр нам нь зохион байгуулалтын хувьд бие дааж, Үндсэн Хуулийн тогтоосон хүрээ хэмжээнд тодорхой эрх эдэлдэг ч төрийн эрх барихгүй.

БНХАУ нь 2021 оны хүн амын тооллогоор 1.4 тэрбум хүн амтай, 56 үндэстэнтэй, үүнээс 91.5 хувь нь хань үндэстэн юм.

Эх сурвалж: www. polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 цаг 6 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

11 цаг 26 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

11 цаг 30 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

11 цаг 33 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

11 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

11 цаг 38 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

12 цаг 42 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

22 цаг 51 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

22 цаг 51 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

22 цаг 51 мин