Т.САЙХАН
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон хуульч, судлаачид оролцсон юм.
Төр болон нийтийн өмчийн талаарх ойлголт, түүний эзэмшил, өмчлөлийг тодорхой болгох олон нийтэд нээлттэй, хяналттай зөв, ашигтай ажиллуулах, үр өгөөжийг нийгэмд тэгш хүртээх хэрэгцээ шаардлагын үүднээс дээрх төслүүдийг боловсруулжээ. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа бүх талын оролцоог хангаж, сайтар хэлэлцэх ёстой. Эдгээр төслүүдэд дэвшилттэй зүйлүүд байгаа ч анхаарах зүйлс байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчдыг ажиллах таатай нөхцөлөөр хангасан байх ёстой. Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэл өгч, төсвийн бодлогод тусгаж эхэлсэн. Цаашид төр аливаа төрлийн бизнес эрхлэхээс татгалзана. Энэ бодлоготой хуулийн төслүүд уялдах ёстой. Монголын төр бодлогоо урт хугацаанд төлөвлөж, тогтвортой, ойлгомжтой ажиллаж, иргэдийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой“ гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn