Б.ДАРЬСҮРЭН
"Багануур” ХК 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Тухайлбал, төлөвлөгөөнд тусгагдсан засварын ажил 73, хөрөнгө оруулалт 43, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл 86 хувь буюу нийт төлөвлөгөөний биелэлт 70 хувь байна.
2022 оны эхний найман сарын байдлаар "Багануур" ХК-ийн уурхайчин хамт олон 17.4 сая м3 уулын цулын ажил хийж, 10.5 сая/м3 хөрс хуулж, 2.6 сая тонн нүүрс олборлон борлуулж, төлөвлөгөөг 101-107 хувиар биелүүлэн ажиллалаа. Энэ сарын 5-ны байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудад Багануурын нүүрс 8-28 хоногийн нөөцтэй байна.
Эх сурвалж: www.polit.mn