Л.Оюун-Эрдэнийг Орос руу явсан хойно...

2022-09-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Л.Оюун-Эрдэнэ “... Эдийн засгийн чуулганд оролцоно” гээд энэ сарын 6-ны мягмар гарагийн өглөө Орос руу нисэв. Өдрөөс нь түүнийг гөвж эхлэв, сошиалаар. Хоёр өдөр үргэлжлэв. Ганган “зодов” шүү. Боловсролын сайдынх нь популизм дээр дөрөөлжээ. Тэндээсээ түүний сургууль төгссөн дипломууд руу шилжиж байгаад нүдэв. Ёстой нэг кайф авмаар нүдлээ.

Ер нь ч тэгээд Л.Оюун-Эрдэнэ ингэж гөвүүлж байхдаа таарсан хүн л дээ. Гөвөх хүн ч олон байх ёстой. Тэр дайсан олонтой. Учир нь 2016 оны УИХ-ын гишүүн болсноосоо хойш л далчигнасан. Маш олон хүнийг хохироосон. МАНАН бүлэглэл, Хонгилын шүүгч, прокурорууд, 60 тэрбум хэрэг, “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувь, Оюу толгойн гэрээ, Хөгжлийн банкны хэргийн олон “хохирогч” бий. Одоо нүүрсний хэрэг гэж яриад л яваад байна. Хэн ер нь өчнөөн жил болоод ирсэн амьдралаа Л.Оюун-Эрдэнээр самруулаад байхыг хүсэхэв дээ.

МАН, АН хамаагүйгээр ааш зан, амьдрал ахуй, сонирхол хообийгоороо нийлээд аятайхан л яваад ирсэн хэсэг бүлэг найзыг тэр яаж тав тухыг нь алдагдууллаа даа. Оюу толгойн гэрээг өөрчлүүлсэнээс нь болоод хувь эзэмшигч гадныхантай олон жил тохирч яриад, эх нь эцэхгүй, тугал нь турахгүй зохицоод ирсэн урдаа барьдаг улс төр бизнесийн нөхдийг юу болголоо доо. Хөгжлийн банкны том том дүнтэй мөнгийг айлгүй зээлдсээр өөрсдийнхөө амьдрал ахуйг хөгжүүлсээр ирсэн улстөрчдийг хэн ийм болгочихоод байгаа билээ дээ.

Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед өчнөөн жил тээглэж гацсан төмөр замыг барьж, боомтуудыг дэлгэнэ гээд гүйчихсэн. Түүгээрээ бас л том том эрх ашгуудыг унагаж байгаа юм.

Ийм амгалан тайван байдалтайгаар 20, 30 жил болоод ирсэн бүхнийг хутган үймүүлж, тарааж нураагаад байгаа Л.Оюун-Эрдэнэд хэн дуртай байх билээ. Ингэж гөвүүлэхэд нь би лав  "хохирогч" нь байсан бол “...Болж” гээд алга ташна. Ядаж ганц сэтгэгдэл шивнэ. Үүнээс гадна ингэж "нүдсэн" нь улс төр гэж нэг юмтай холбоотой байж мэдэх л юм. Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын дарга, сөрөг хүчин түүнийг шөргөөж л байх учиртай.

Гэвч нэг сонин зүйл байна. Орост Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц ярьж, Монголд Л.Оюун-Эрдэнийг 10 жилийн сургууль төгссөн эсэхийг сошиалаар шүүгээд л...

Гэхдээ саяын хэд хоногийн “сэвэлт” нэг л танил технологиор явчихсан шүү. Өнгөрсөн жилийн өдийд болсон “Digital Mongolia”-гийнхтай дэндүү төстэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 цаг 5 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

11 цаг 25 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

11 цаг 29 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

11 цаг 32 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

11 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

11 цаг 38 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

12 цаг 41 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

22 цаг 51 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

22 цаг 51 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

22 цаг 51 мин