Ч.Отгочулуу: Сайд нар эдийн засгийн суурь мэдлэггүй байна

2022-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-аас өнөөдөр /09.08/ мэдээлэл хийсэн. АН-ын дэд дарга Ч.Отгочулуу үнийн өсөлттэй холбоотой  эрх баригчдын бодлогын алдаанаас шалтгаалж байна хэмээн шүүмжлэв. 

Тэрбээр "Хууль зүйн сайд эдийн засгийн 90 хувийг уул уурхай бүрдүүлдэг гэж хэлсэн. Уг нь бол 20 хувь юм. Сайд нар эдийн засгийн суурь мэдлэггүй, энгийн ойлголтгүй учир бодлогын алдаа гаргаж байна.

Гадаад валютын албан нөөц сүүлийн зургаан сарын дотор хоёр дахин суларч байгаа. Төсөв мөнгөний бодлого дээр Засгийн газар, УИХ туйлын хариуцлагагүй ажиллаж, өөрсдийн алдааг гадагшаа чихэж байна. Энэ алдааных нь үр төлөөсийг хувийн хэвшил, иргэд төлж байгаа гэдгийг хэлье.  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 онд МАН-ыг ялуулахын тулд төрд орж ирлээ, төрийн төсөв нөөцийг үүнд чиглүүлнэ гэсэн утгатай үг хэлсэн. Энэ бол маш том алдаа. Эдийн засгийг хямралаас гаргахын тулд хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчээ дэмжих ёстой. Ингэж хэлж байгаагаас үзэхэд 2024 оны сонгуулийг угтсан популист бодлого явуулах юм байна.Өнөө л нэг нийгмийн халамжийн бодлого үргэлжлэх нь. Хэрэглэгч нар илүү зардлаар амьдарч, ажлын байр ховордоно. Төсвийг ил тод хэлэлцэх хэрэгтэй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

4 цаг 57 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

5 цаг 17 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

5 цаг 22 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

5 цаг 24 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

5 цаг 27 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

5 цаг 30 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

6 цаг 34 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

16 цаг 43 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

16 цаг 43 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

16 цаг 43 мин