Т.САЙХАН
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн үйл явцтай Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа ажлын албаныхны хамт танилцжээ.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод “Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Энэхүү төсөл нь гурван аймгийн дөрвөн сумын газар нутгийг дамнасан томоохон бүтээн байгуулалтын ажил юм. Одоо төслийн явц геологийн өрөмдлөгийн судалгааны шатанд үргэлжилж байгаа аж.
"Томилолтын үеэр төсөл хэрэгжих байршлын нутагт амьдарч байгаа малчид, ард иргэдтэй уулзаж, санал солилцлоо.
Малчдын зүгээс аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар нөлөөллийн бодит үр дүнг хэлэлцэж шийдвэрлэх, мэдээллийн зөрүүг арилгаж, эргэх харилцаа холбоотой байх саналуудыг гаргалаа.
Иргэд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал чухал гэдгийг ойлгож байна. Харин нөлөөллийн асуудлыг шийдвэрлэх, хяналттай байлгах тал дээр анхаарч ажиллахыг санууллаа. Малчдаас гарч буй эдгээр санал, хүсэлтийг Эрчим хүчний яаманд уламжилж, нөлөөлөлд өртөж буй айл өрх, иргэдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөж байна" гэдгийг Засаг дарга Э.Болормаа хэлэв.
Эх сурвалж:www.polit.mn