Л.Оюун-Эрдэнэ: Ази-Европыг холбосон транзит тээврийг бүтээн байгуулах боломжтой

2022-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна.  Тус чуулганд Монгол Улс энэ удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцогч дэлхийн 60 улсын төлөөлөгч, хөрөнгө оруулагчдад хандан Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгаа 10 дахин тэлж, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлэгч орнуудын нэг болох амбицыг зарласан юм. 


Мөн Ерөнхий сайд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн эхний 10 жил болох “Шинэ сэргэлтийн болдого”-ын хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчид болон бүс нутгийн улс орнууд, тэр дундаа хөрш хоёр улстайгаа хамтран ажиллах ямар боломжууд байгааг танилцууллаа. Тэрбээр энэ үеэр боомтын сэргэлт, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжуудыг онцолсон. Тухайлбал, Монгол Улс ОХУ-ын төрийн өмчит “РЖД” компанитай зүүн босоо тэнхлэгийн төмөр зам байгуулах асуудлаар санал солилцож эхэлсэн. Дан ганц, Орос-Хятад төдийгүй, Ази-Европыг холбох хамгийн дөт зам болох уг төмөр зам ашиглалтад орсноор Монгол-Орос-Хятадын ачаа тээврийн эргэлт гурав дахин нэмэгдэх боломжтой. Уг төслийг амжилттай хэрэгжүүлсний дараа баруун босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, урьдчилсан ТЭЗҮ-г хийгээд байгааг онцолсон юм. Одоо буй Алтанбулаг-Замын-Үүд төмөр зам дээр баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр зам бий болгосноор Монгол Улс зөвхөн хоёр хөрш төдийгүй Ази-Европыг холбосон олон улсын транзит тээврийн томоохон улс болох боломжтой гэдгийг илтгэлдээ онцолжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

17 цаг 28 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

17 цаг 46 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

17 цаг 51 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

18 цаг 1 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

18 цаг 6 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

18 цаг 10 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

18 цаг 12 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 15 мин