Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд, Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

2022-09-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-26-нд  Нью Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцохоор болжээ.  Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо 6-8-нд зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.  Төрийн өндөрлөгүүдийн айлчлалын талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.  Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны тайлбар мэдээлэл өглөө.

 

НҮБ-ын чуулганд үг хэлнэ

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сард АНУ-ыг зорихоор болжээ.  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлнэ.   Энэ жилийн НҮБ-ын чуулган “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдэл” сэдвийн дор есдүгээр сарын 22-26-нд болно. Энэ чуулганы даргаар Унгар улсын иргэн ажиллахаар сонгогджээ.  Тус чуулганы ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын Төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд, 28 улсын сайд нар оролцоно.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохдоо  олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах, талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж үг хэлэхээр төлөвлөөд байна.  Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, зарим улсын төрийн тэргүүнтэй төр засгийн уулзалтыг хийж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, холбогдох бусад арга хэмжээнд оролцоно гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Эгийн голын УЦС-ын талаар ярилцана

 

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.  Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүсийн нутагт худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн олон улсын арга хэмжээ бөгөөд Монгол Улс үүнд 2016 оноос өндөр, дээд түвшинд оролцож ирсэн  билээ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын төр, засгийн удирдлагатай уулзан, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудын хүрээнд ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцохоор төлөвлөжээ.  Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Эргэн тойрондоо болж буй эдийн засгийн харилцааны гадна үлдэж болохгүй. Аль болох оролцоогоо нэмэгдүүлж, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, томоохон төслүүдээ урагшлуулж байх нь манай улсын эрх ашигт нийцнэ.  Швейцарын Давост болдог Дэлхийн эдийн засгийн форум, БНХАУ-ын Баод болдог Азийн чуулга уулзалтад ч мөн адил өндөр түвшинд оролцдог. Ингэхдээ чуулга уулзалтуудын бүх боломжийг дээд хэмжээнд ашиглах зорилт тавьж, сайтар бэлддэг” гэлээ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  энэ үеэр томоохон төсөл болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын асуудал, эрчим хүч нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзана.

 

Б.Батцэцэг: Япон улстай иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлж байна

 

Япон улсын Засгийн газар манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон зээл тусламжаа зогсоосон тухай мэдээлэлтэй холбоотойгоор  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өглөө.  Тэрбээр "Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй, ташаа мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн дунд үл ойлголцол үүсгэх, үл итгэлцлийг бий болгох гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болохоор байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улс Япон улстай иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлж байгаа. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна" хэмээв.  Ойг тэмдэглэх комиссыг Гадаад харилцааны сайд ахалж буй бөгөөд энэ хүрээнд жилийн туршид 100 гаруй арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Мөн ойг тохиолдуулан Япон улсын Гадаад харилцааны сайд Монголд айлчлаад байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 171 (6903)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

10 цаг 42 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

11 цаг 2 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

11 цаг 7 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

11 цаг 9 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

11 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

11 цаг 15 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

12 цаг 19 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

22 цаг 28 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

22 цаг 28 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

22 цаг 28 мин