Б.ОД
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Стандартын хуулийн төсөл боловсруулан намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгдлээ.
Энэ хуулиар барилга байгууламжийн нийт талбайн 40-50 хувьд орон сууц барих стандартыг тогтоох юм. Үлдсэн хувьд нь сургууль, цэцэрлэг, үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх аж. Өмнө нь барилгын стандарт, норм байдаг ч төдийлөн хэрэгждэггүй байсан учраас цаашид хуулиар илүү тодорхой зохицуулахаар болжээ
Эх сурвалж:www.polit.mn