Төрийн гурван өндөрлөг хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов

2022-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан танхимын сургалт энэ жил 100 хувийн дүүргэлттэй эхэллээ. 2022-2023 оны хичээлийн жилд 78 мянга 345 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж буй. Ингэснээр улсын хэмжээнд 750 гаруй мянган сурагч танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ. Өчигдөр болсон хичээлийн шинэ жилийн нээлтээр  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн гуравдугаар сургууль, Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ “Нарны үрс” цэцэрлэгт очиж, баяр хүргэлээ.  Тэдний мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

20 ГАРУЙ МЯНГАН ОЮУТАНТАЙ МУИС

Энэ жил МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохиож байна.  80 дахь хичээлийн жилийн нээлтэд  нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож,  ард түмнээ соён гэгээрүүлж, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн үрийг тарин, эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон сургуулийн эрдэмтэн багш нарт талархал илэрхийлэв.  Тус сургууль 3700 гаруй элсэгчээр эгнээгээ тэлж, 1300 орчим багш, 20 мянга гаруй оюутантайгаар шинэ жилээ эхэллээ.

 

ГУРВАН УРИАЛГА ДЭВШҮҮЛЭВ

УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатар дүүргийн III сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов.  Тэрбээр тус сургуулийн сурагчдад гурван асуудлаар уриалга дэвшүүлжээ. Цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулахаар хэлэлцэж байна. Мөн бид НҮБ-тай хамтран “Өсвөрийн парламент” уралдааныг зарлаж байна. Та бүхэн мөн энэ уралдаанд идэвхтэй оролцохыг хүсье.

 

“СУГАЛААГААР ХАМРАГДДАГ БАЙДЛЫГ ХАЛЛАА”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Баянзүрх дүүргийн “Нарны үрс” цэцэрлэгт очсон байна. Тус цэцэрлэг нь 2015 онд ашиглалтад орсон, 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, нэмэлт элсэлтэд 60 хүүхэд хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгох аж. Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542 хүүхдийг хамруулах хүсэлт цахимаар илгээж, 90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 169 (6901)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 цаг 45 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

12 цаг 5 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

12 цаг 9 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

12 цаг 12 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

12 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

12 цаг 18 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

13 цаг 21 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

23 цаг 30 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

23 цаг 30 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

23 цаг 30 мин