“...Х.Баттулгын гарын үсэг мөн” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болсон талаар өмнө нь мэдээлсэн. Нийт 79 холбогдогчтой уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас харьяалагдах шүүхүүд рүү шилжүүлэх юм байна.

Уг хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан хүмүүсийн нэг нь ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгальмаа байдаг. Түүнийг “Пирамид орд” компанийг МоАХ-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авахад зохион байгуулж оролцсон байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагаас үзсэн. Тодруулбал, Г.Байгальмааг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдээд МоАХ-ны газрыг 15 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байж болзошгүй гэх хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсний 22.1.3-т заасан “...Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 22.12 дугаар зүйл “...Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэсний 22.12.1-т заасан “...Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Харин хэргийг шүүхэд шилжүүлэх үед нөхцөл байдал өөрөөр эргэж буй бололтой. МоАХ-ны газрыг Хөгжлийн банканд “Пирамид орд” компанийн зээлийн барьцаанд тавих “зөвшөөрөл” өгсөн МоАХ-ны даргаар ажилладаг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан гэсэн нь үгүй болж таарав бололтой. Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгасан уу, эсвэл Х.Баттулга өөрөө зурсан уу гэдгийг тодорхой болгохоор арав гаруй хоногийн өмнө шинжээч томилжээ. Шинжээчийн дүгнэлт гарсан байна. Шинжээч “...Х.Баттулгын гарын үсэг мөн” гэж нотолсон дүгнэлт гаргажээ. Ингэхээр Г.Байгальмааг буруутгаж буй хэргийн тухайд зүйлчлэл, гэм буруугийн байдал өөрөөр эргэх магадлалтай. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсний 22.1.3-т заасан “...Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар яллагдагчаар татаж магадгүй нөхцөл үүссэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 168 (6900)

 

иргэн
баттулга болохоор миний гарын үсэг биш, дуурайлгаад зурчихаж гээд гүрийгээд байгаа юм болов уу? Тэгэхээр нь шүүхийн шинжээч нар судалж үзээд мөн гээд тогтоож.
Зочин
жонхуу үнэхээр цайрчихсан луйварчин шүү. Батгана суусан газар өттэй, баттулга явсан газар тонуултай гэгч болж дээ .
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 5 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

12 цаг 25 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

12 цаг 29 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

12 цаг 32 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

12 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

12 цаг 38 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

13 цаг 41 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

23 цаг 51 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

23 цаг 51 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

23 цаг 51 мин