Л.Халтар сайдын үлдээсэн “үг”

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРУУЛ

Зам , тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараагийн сайд С.Бямбацогтод үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Дарханы замаас эхлээд асуудал ихтэй салбарын сайд тамга, тэмдгээ хүлээлгэж өгөхдөө үлдээсэн “үг”-ийг хүргэе.

-Миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн хамт олныхоо хамтаар авто зам, төмөр зам, автотээвэр, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, зарим төслийг дуусгаж заримыг нь эхлүүллээ.

-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомт руу чиглэсэн авто зам, төмөр замын төслүүдийг амжилттай эхлүүлээд байна. 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын төслийг дуусгаж 10 хоногийн дараа галт тэрэгний дуут дохио хангинан албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Энэхүү  том бүтээн байгуулалтуудын  ард мэргэжлийн хамт олныхоо хамтаар амжилттай гарч чадсандаа баяртай байна.

-Экспортын хамгийн чухал гарцын нэг болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энэ оны гуравдугаар сард эхлүүлж ирэх 11 дүгээр сарын босгон дээр тээвэрлэлтээ эхлүүлэхээр ажиллаж байна.

-Хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор Богдхан төмөр замыг барьж ашиглалтад оруулах төслийн ажлыг эхлүүлж тун удахгүй бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхлэх гэж буйг дуулгая. 

-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг өнгөрсөн 7 дугаар сарын эхээр эхлүүлсэн бол баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон гээд манай улс ирэх жилүүдэд төмөр замын бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөх эхлэлийг бид богино хугацаанд амжилттай тавилаа.  

-Авто замын салбарт ч бүтээн байгуулалтын олон төслүүд хэрэгжиж байна. 10 гаруй жил гацаж бүтээн байгуулалт нь зогссон Завхан аймгийн Загастайн давааны Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барих ажлыг амжилттай гүйцэтгэж энэ оны зургаадугаар сард албан ёсоор ашиглалтад орууллаа. 

-Чингис-Бэрх хот чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулж, тухайн замаас  цааш Ульхан хилийн боомт хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна.

-Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто зам, Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, Говь-Сүмбэр аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр чиглэлийн 50 км, Өмнөговь аймгийн Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км авто зам, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, 13 байршилд 979.9 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг тус тус дуусгаж байна.

-Удаан хугацаанд дуншиж хамгийн их хэл ам дагуулсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд авто замын газрын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтаар өдөр бүр шахаж шаардаж ажилласнаар ирэх 10 дугаар сарын дундуур багц-2, 10 дугаар сарын сүүлээр багц-4 зорчих хэсэг нээгдэж Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замд шороон замаар бус засмал замаар зорчих боломж бүрдэж буйг албан ёсоор дуулгая. 

-Агаарын замын олон улсын боомтын тоог нэмэгдүүлэн, агаарын замын ашиглалтыг сайжруулж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгох ажлыг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж 3с 4с 4d ангиллаар хөгжүүлэх ажлыг иргэний нисэхийн салбарынхантайгаа хамтран амжилттай эхлүүллээ.

- Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүллээ. Цаашид зорчигчдод хүндрэл бэрхшээл багатайгаар үйлчилгээ үзүүлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна. 

-Салбарын хууль эрх зүйн шинэчлэлд Тээврийн ерөнхий хууль, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Автотээврийн болон төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийг УИХ-аар эцэслэн батлууллаа.

 -“Алсын хараа” 2050, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дэд бүтцийн хөгжлийн бодлогод зам, тээврийн салбарын дэд бүтцийн зорилт, хөтөлбөрийг тус тус тусган батлуулсан байна. Мөн Зам, тээврийн салбарын 2020-2024 оны стратеги төлөвлөгөө, Монгол Улсын баруун бүсийн хойд хилийн солбицолд шинэ агаарын хаалга “RIPEK”-ыг нээж, шинээр Истанбул, Ханой чиглэлд нислэг нээж, нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ.

-Өнгөрсөн 2 жилийн хугацаанд зам, тээврийн салбарт хийж хэрэгжүүлсэн зарим онцлох ажлаас та бүхэнд танилцууллаа.

Өнөөдөр томилогдон ажлаа авч буй шинэ сайддаа ирэх жилүүдэд энэ салбарт хэрэгжих том төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, улс орныхоо хөгжилд түүчээлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан яамны нийт ажилтан, харьяа байгууллагын удирдлага хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн зэрэгцээ ирээдүйн их үйлсэд тань дахин амжилт хүсье гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Баасгай дэлэг
Их ажил хийжээ. Энэ хүнээс өөр Мэрэгжлийн сайд энэ ажлийг хийхэд Туршлага дутах байхаа .!!!!!!
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

5 цаг 42 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

7 цаг 49 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

9 цаг 9 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

10 цаг 14 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

17 цаг 33 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

17 цаг 33 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

17 цаг 33 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

17 цаг 33 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Өчигдөр 15 цаг 05 мин