У.Хүрэлсүх:Төр нь эмэгтэйчүүдээ бүх талаар дэмждэг улс илүү хөгждөг

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

 “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн  байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж Аливаа улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эхчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал үүрэгтэй байдаг. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаснаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна. Төр, засаг нь эмэгтэйчүүдээ сонсдог, бүх талаар дэмждэг, эмэгтэйчүүдээ хайрлаж, хүндэлдэг улс гүрэн илүү их зөв зохистой хөгжин дэвжиж ирсэн туршлага байдгийг дэлхийн түүх  бидэнд бэлхнээ харуулж байна. Монгол Улс жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтээр 2019 оны байдлаар 189 орноос 71-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд жендэрийн тэгш бус байдлыг бууруулах, түүн дотроо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлага байгааг дотоод, гадаадын олон судалгаа харуулж байна.Монгол Улсад одоогоор 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж байгаа бөгөөд үүний 46 хувь эмэгтэйчүүд байна. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн бараг 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд тэдний 80 орчим хувь нь худалдаа, үйлчилгээ болон дахин боловсруулалтын салбарт ажиллаж,  2009-2020 оны хооронд 50 мянган ажлын байр шинээр бий болгожээ.Цаашид эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг, шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, түүнийг таслан зогсоох, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бүх талаар дэмжих чиглэлд төрийн бүх шатны болон холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарал хандуулж ажиллахыг Төрийн тэргүүн чиглэл болгож байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

14 цаг 48 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 6 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

18 цаг 43 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

18 цаг 43 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

18 цаг 43 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

18 цаг 43 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин