Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жинийн тухай бид юу мэдэх вэ?

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин манай улсад өнөөдөр айлчиллаа. Үүнтэй холбогдуулан түүний талаарх мэдээллийг уншигчдадаа орчуулан хүргэж байна.

22 настайдаа гадаад харилцааны салбарт ажиллаж эхэлжээ

Солонгосын 40 дахь Гадаад хэргийн сайд Пак Жин  65 настай. Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлын Засгийн газрын Гадаад хэргийн сайдаар томилогдоод дөрвөн сар л болох гэж байна.

Тэрбээр анх 1977 онд буюу дөнгөж 21 настайдаа Гадаад харилцааны ажилтны 11 дүгээр шалгалтад тэнцжээ. Ийн үүнээс нэг жилийн дараагаас буюу 1978 оноос Солонгосын Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байна.

Энэ хугацаандаа Тэнгисийн цэргийн курст суралцаж, тэнгисийн цэргийн офицерээр 1980-1983 онд ажиллажээ. Ингэснээр төрийн тэтгэлгээр Харвардын Кеннедигийн сургуульд Төрийн захиргааны магистрын зэргээ хамгаалах боломжийг атгасан юм. Дараа нь Оксфордын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэргээ 1993 онд хамгаалжээ.

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байв

 Дэлхийд алдартай, боловсролын чанараар тэргүүлдэг хоёр их сургуульд боловсрол эзэмшсэн тэрбээр 37 настайгаасаа Ким Ён Самын Засгийн газарт ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргын албанд улс төр болон хэвлэл мэдээллийн нарийн бичгийн даргаар ажиллаж улс төрийн салбарт орсон аж. Ийн тус албан тушаалд есөн жил ажиллаад Үндэсний Ассамблейн Гадаад харилцаа, худалдааны хорооны даргаар 2002 оноос ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ АНУ-Солонгос хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах, Хойд Солонгосын Хүний эрхийн тухай хуулийг батлуулан ажиллажээ.

Пак Жин Солонгос-Америкийн Конгрессийн диломат холбооны даргын хувиар 2008 онд АНУ-д айлчилж, тухайн үеийн Америкийн Сенатын Гадаад харилцааны хорооны дарга, одоогийн ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж байжээ.

Ийн Пак Жинийн блицтэй танилцана уу.

-2022 оны тавдугаар сараас: Солонгосын Гадаад хэргийн сайд

-2022 оны дөрөвдүгээр сард:БНСУ-АНУ-ын Бодлогын зөвлөлдөх төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгч Юн Сук Ёлын шилжилтийн хорооны дарга
-2022 оны нэгээс гуравдугаар сард:Ерөнхийлөгч Юн Сук Ёлын Сонгуулийн  штабын дарга
-2020 оны есдүгээр сараас:Үндэсний 21 дүгээр ассамблейн гишүүн, АНУ дахь парламентын дипломат форумын ерөнхийлөгч
-2020 оны долдугаар сараас:Ирээдүйн улс төрийн бодлого судалгааны төвийн дарга
-2020 оны долдугаар сараас:Дэлхийн дипломат болон аюулгүй байдлын форумын дарга
-2020 оны долдугаар сард:Гадаад харилцаа, нэгдлийн хорооны гишүүн
-2020 оны зургадугаар сард:Дипломат болон Аюулгүй байдлын онцгой хорооны дарга
-2020 оны тавдугаар сараас:Үндэсний 21 дүгээр Ассамблейн гишүүн
-2017-2020 оны хооронд:Солонгос-Америкийн холбооны дарга
-2013-2020 онд: “Hankuk” их сургуульд профессор
-2008-2010 онд: Үндэсний 18 дүгээр Ассамблейн Гадаад харилцаа, худалдаа, нэгдлийн хорооны дарга
-2008-2012 онд: Үндэсний 18 дүгээр Ассамблейн гишүүн
-2007-2008 онд: Ерөнхийлөгчийн шилжилтийн хорооны дарга
-2004-2005 онд: Олон улсын хорооны дарга
-2004-2008 онд:Үндэсний 17 дугаар Ассамблейн гишүүн
-2004-2017 онд:Солонгос-Их Британийн нийгэмлэгийн ерөнхийлөгч
-2002-2004 онд:Үндэсний 16 дугаар Ассамблейн гишүүн
-1999-2002 онд:Ионсей их сургуульд судалгааны профессор
-1996-1998 онд:Ерөнхийлөгчийн гадаад харилцааны нарийн бичгийн дарга 
-1993-1996 онд:Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга
-1977-1978 онд:Гадаад хэргийн яамны мэргэжилтнээр ажиллажээ.
Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

14 цаг 51 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 9 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

18 цаг 46 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

18 цаг 46 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

18 цаг 46 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

18 цаг 46 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин