Т.САЙХАН
АН-ын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд хуралдаж, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг тус намын Үндсэн дүрмийг зөрчсөн хэмээн намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Тэгвэл тус намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ Ж.Батсуурийг АН-ын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг хүчингүй болгож буйгаа мэдэгдлээ.
Ингэснээр тэрбээр АН-ын гишүүн хэвээр үлдэж байна. Харин МАН-ынхантай кноп наймаалцсан гэх үндэслэлээр Б.Бейсен, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, С.Одонтуяа нарыг найман жилийн хугацаатайгаар хөөсөн юм.
Эх сурвалж:www.polit.mn