Пак Жин: Хоёр орон бүс нутгийн төлөө хамтран алхах болно

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин манай улсад албан ёсны айлчлал хийж байна.  Өнөөдөр /08.29/  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нарын албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:- Өнгөрсөн 30 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны төлвийг хэлэлцлээ. Энэ ондоо багтаан ээлжит уулзалтуудыг зохион байгуулна. "Монгол Улсын алсын хараа 2050" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Мөн шинэ нисэх онгоц буюу Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Тэрбум мод төслийн хүрээнд 45 га талбайд мод тарихаар боллоо. Монгол Солонгосын иргэдийг солилцох ажлын хүрээнд хамтран ажиллана. Тус улсад амьдарч буй манай улсын иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэхээ дэмжсэн. Монгол, АНУ, БНСУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах санаачилгыг БНСУ дэмжиж ажиллана.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар найман жилийн дараа ирлээ. Биднийг халуун дотноор хүлээн авсанд талархлаа. Гол үр дүнгийн талаар танилцуулбал, Монгол Солонгосын хоорондын стратегийн харилцааг гүнзгийрүүлнэ. Үүний тулд, төрийн түшээд болон Засгийн газрын харилцааг харилцан идэвхжүүлэхээр боллоо. Юуны өмнө энэ онд багтаан хоёр орны стратегийн түвшний уулзалтын анхдугаар уулзалтыг зохион байгуулна. Хоёр орон бүс нутгийн төлөө хамтран алхах болно. Солонгосын зүгээс Монгол Улсыг Зүүн Азийн уулзалтад оролцоход дэмжиж ажиллана. Монгол иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хоёр орны нислэгийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

Энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу найман жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

14 цаг 46 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 4 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

18 цаг 41 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

18 цаг 41 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

18 цаг 41 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

18 цаг 41 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин