Д.Баянмөнх: Манай нам ирэх сонгуулиар алдаагаа давтахгүй

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

 

АН-ын ҮБХ-ны гишүүн, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Д.Баянмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Танай намын дотоод уур амьсгал амаргүй байна.  Тус тусдаа их хурлаа зарлаад дарга тодруулаад байх юм. Дотор нь, тогоонд нь буцалж байгаа танаас АН-ын уур амьсгал нөхцөл байдлын талаар асуумаар байна?


- Манай нам улсын Дээд шүүхэд бүртгэлтэй өөрийн гэсэн дотоод дүрэм журамтай нам. Намын дотоод асуудал холбогдох дүрмээрээ шийдэгддэг. 2020 оны УИХ-ын сонгуульд нам үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Ардчилсан намын үндсэн дүрэмд Ээлжит Их хурлын сонгуульд ялагдсан бол намын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Гэвч хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлагаа ардчилсан зарчмаараа хүлээхгүй намын удирдлагад санаархсаар байна.  Энэ нь өнөөдөр асуудал үүсгэж байна. Харин хариуцлагаа хүлээж албан тушаалаа өгсөн хэсэг бүлэг хүмүүс Ардчилсан намыг хагалан бутаргаж хүчин мөхөсдүүлэхээр улайран дайрсаар өдийг хүрч байна. Манай намын мөнхийн залуу зарим ах нарт нэг сул тал байна. Тэр нь ажил албан тушаал авсан бол түүнтэйгээ үхэн хатан зууралддагаас болж бид амаргүй цаг хугацааг туулж байна. Түүнээс биш манай нам анхан шатандаа хуваагдсан асуудал байхгүй. 

 

-Магадгүй, ирэх 2024 оны сонгуулиар ч  АН-ын нөхцөл байдал ийм байхыг үгүйсгэх аргагүй. Намын гишүүний хувьд ирэх парламентын сонгуулийн өмнөх АН-ыг хэрхэн харж байна вэ?


-АН 200 гаруй мянган гишүүнтэй, УИХ-д бүлэгтэй, найман аймаг 146 суманд  дангаараа засаглаж  байгаа үндэсний хэмжээний улс төрийн байгууллага.   Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манай улсад нийт найман удаагийн сонгууль болсон.  Сонгуулийн түүхээс харахад Ардчилсан нам талцаж муудалцахаараа л ялагддаг. Бид одоо алдаагаа давтмааргүй байна.  Одоо л эвлэрч, нэгдэн нягтарч чадахгүй бол 2024 оны УИХ-ын сонгуулийн тухай яриад ч хэрэггүй. 


- Та бол харьцангуй залуу улс төрч. Таны улс төрд баримталж ирсэн, үзэл баримтлал юу вэ.  Энэ нь АН-ын үзэл баримтлалтай хэрхэн холбогддог талаар асуумаар байна?


- Ганцхан өгүүлбэрээр хэлье. Улстөрч хүнд нэгдүгээрт, улс орны эрх ашиг, хоёрдугаарт, намын эрх ашиг, хамгийн сүүлд хувийн эрх ашиг байдгийг зөвхөн залуу улстөрч бус хүн бүхэн санах учиртай.


- МАН дийлэнх олонхоороо засаглаж байна. Ер нь дийлэнх олонхийн парламент, Засгийн газар бүрдэхийн сул талыг та хэрхэн харж байна вэ?


-Өнөөдөр Монгол Улсыг удирдаж байгаа Засгийн газарт ямар ч чадвар алга.  Иргэд өдөр хоногийг гол зогоож өнгөрөөж байхад тэд сөрөг хүчнээ хүчгүйдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Тэдэнд ямар ч хяналт алга. Ард түмний амьдрал өдөр ирэх тусам доройтож байгааг та бид эрх биш харж байгаа. Бензин түлшний өсөлт  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд иргэдэд маш хүнд цохилт өгч байна. Иргэдийг ингэж туйлдуулж байгаа Засгийн газарт муу үнэлгээ өгч байна. Жишээ нь,  2016 онд шатахууны үнэ 1450 төгрөг байсан 2022 онд хоёр удаагийн өсөлтөөр 4056 төгрөг боллоо. Үнэхээр ард түмний амьдрал хэцүү байна.  


- Эрх баригч нам зарим мэдэгдэлдээ өнгөрсөн рүү харж, АН засаглаж байсан үеийг их дүгнэж ярьдаг. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан саяхан  АН өр тавьж,  МАН төлж байна гэлээ.  Мөн тухайн үед хийж хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг нэхэн шалгадаг бараг хуультай боллоо.  Энэ хэр зөв алхам, соёл юм бэ.  Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?


-АН-ын үед зээл авч  ЖДҮ болон бизнес  эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөр үр дүнгээ өгсөн.   Өнөөдөр олон хүмүүс цалин орлоготой болж энэ их үнийн өсөлтөнд гал алдчихгүй ажлаа хийж амь залгуулж  байна. Сүүлийн үед улс төрийн хонгилоор чирэгдлээ гэж улстөрчид АН, МАН гэлтгүй их ярих боллоо. Иргэдийн татварын мөнгийг үр дүнгүй шамшигдуулсан бол буруутай хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой. Харин улс төрийн өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагыг ашиглан эрх мэдэлтнүүд нухчин дарах гэж байгаа бол байж болохгүй зүйл. Ард иргэдийн дунд хууль хяналтын байгууллагад итгэх итгэл нь өдрөөс өдөрт унаж байна. Яагаад гэвэл улстөрчийн гар хөл болж байна гэх хардлага байгаа болохоор тэр.


- Нөгөө талаар АН бол хүчтэй сөрөг хүчин байх учиртай.  Гэвч сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна гэж олон нийт дүгнээд байгаа.  Парламентад  бүлэгтэй, бүлэггүйн асуудал ч гарч ирж байна.  Энэ талаар та ямар бодолтой байна вэ?


-Ардчилсан нам бол УИХ-д бүлэгтэй нам. Манай намаас ард иргэдийн итгэлийг авч сонгогдсон зарим гишүүн хангалтгүй ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ бүлгийн гишүүдийн шийдэх бүрэн эрхийн асуудал учраас гишүүд ойлголцоод нэгдсэн бодлоготой, эв нэгдэлтэй ажиллаад явчих байх гэсэн бодолтой байна.  


- Улс орныхоо ирээдүйг хэрхэн харж байна вэ. Цар тахал, гадаад өр, экспорт, томоохон бүтээн байгуулалтууд гацсан, хууль хяналтын байгууллагын шударга бус байдал гээд нэг л онцгүй байна гээд л хүмүүс ярих юм.  Үнэхээр асуудал хүнд байна уу.  Та юу гэж бодож байна вэ? 

-УИХ-ын байнгын хорооны гишүүдын хурлаар манай улсын гадаад өр таазандаа тулчихаад байхад дахин өр зээл тавих гэлээ гэж ярьж байна. Монгол Улсад зоригтой эрс шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй байна. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад өнөөдөр шударга үнэн зүйл аль ч салбарт байхгүй.  Тэр тусмаа хууль хяналтын салбарт итгэх иргэдийн итгэл байхгүй болсон. Итгэл үгүй болохын цагт ирээдүй гэж үгүй болно. Товчхондоо бол ирээдүй гэх зүйл харагдахгүй байна. 


- Парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.  Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?


-МАН 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлтүүд оруулж баталсан хэрнээ хэрэгжиж эхлээгүй байхад нь яагаад дахин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хөндөж байгаад гайхаж байна. Одоо ажиллаж буй ҮАБЗ-ийн гишүүд нь нэг намын угшилтай учир тогтолцооны гажуудлыг засах бус нэг намд давуу байдал би болох бий гэсэн болгоомжлол байна. МАН эрх барих хугацаандаа Үндсэн хуулийн цэцээр дамжуулан Үндсэн хуулиар ингэж тоглодог асуудлаа зогсоох хэрэгтэй.  Манай улсад УИХ-ын гишүүдийн тоо биш чанар чухал байгаа юм. Угтаа бол бидний сонгосон 76 хүн эх орны хөгжил, иргэдийн амьдралын дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө оюун ухаан, хамаг чадлаа шавхан хөдөлмөрлөх ёстой. Гэтэл шир болсон арьстай, ширдэг болсон нүүртэй хэдэн нөхөд Засгийн суудалд шигдчихээд салж өгөхгүй байгаа нь гутармаар  байна.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 цаг 44 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

12 цаг 4 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

12 цаг 8 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

12 цаг 11 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

12 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

12 цаг 16 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

13 цаг 20 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

23 цаг 29 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

23 цаг 29 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

23 цаг 29 мин