Хөгжлийн банкны хэргийн сэжигтэн, яллагдагчаар хэн хэн татагдсан бэ

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дамдин-Очир

 

Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ. “...НПГ-аас энэ долоо хоногт шүүхэд шилжүүлнэ” гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. 
Уг хэрэгт 79 хүнийг холбогдогчоор тогтоожээ. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүс Хөгжлийн банкны хэргийн сэжигтэн, яллагдагчаар татагдаж, гэм буруутай эсэхээ шүүхээр шийдүүлэхээр болоод байгаа юм.


Уг хэрэгт албан тушаалтнуудаас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн асан, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Даажамба, М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбал, ХХААЯ-ны Газрын дарга асан М.Баянмөнх, УУХҮЯ-ны Газрын дарга асан Ч.Отгочулуу нарыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл ангиар яллагдагчаар татжээ.


Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг ч энэ зүйл ангийн дагуу яллагдагчаар татсан байна. 
Тэднээс гадна АТГ, прокруороос ХҮН-ын гишүүн Б.Найдалаа, МҮХАҮТ-ын газрын дарга асан Ч.Нэргүй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас мэргэжилтэн хүртэлх албан тушаал хашиж байсан хүмүүс, зээлдэгч компанийн удирдлагуудыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж яллагдагчаар тооцсон байна. Түүнчлэн зарим нь нэгэнт яллагдагчаар татагдсан нэр бүхий 10 хүнийг өөр үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт гаргажээ. Харин энэ хэрэгт холбоотой гэгдээд АТГ-т хоёр ч удаа дуудагдаад байсан Х.Баттулгыг яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлээгүй байгаа тухай эх сурвалжийн мэдээлэлд дурджээ. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 165 (6897)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 цаг 58 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

12 цаг 18 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

12 цаг 23 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

12 цаг 25 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

12 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

12 цаг 31 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

13 цаг 35 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

23 цаг 44 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

23 цаг 44 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

23 цаг 44 мин