АН-ын залуус: Нэг нь Баянгол дүүрэг, нөгөө нь МоАХ болчихлоо

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

АН-ын залуус уржигдар “АСЕМ”-д цуглав. Тэнд АЗХ-н оос “Монголын улс төрийн форум”-г зохион байгуулсан юм. Форум “Үндсэн хууль-Үлдээх үү, Өөрчлөх үү” сэдэвтэй байв. Энэ агуулгын дор илтгэл тавьцгааж, зарим дээр нь ширүүхэн ярьцгаажээ. Форум дээр С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН-ыг дагасан, бас алийг нь ч барилгүй дунд нь явсан залуус цугласан байна. Хэлэлцүүлгээсээ илүү тэр нь анхаарал татсан юм. Магадгүй, форумын гол ач холбогдол энэ байж мэднэ.

Яваандаа АН-даа хэрэг болно. Яагаад гэвэл АН-ын хувьд УИХ дахь бүлэг нь ч, нам нь ч ихээхэн хэцүү болоод байгаа юм. Уржигдар залуусаа “АСЕМ”-д  ийн бужигнаж байхад УИХ дахь бүлэг нь нэлээд будилаантайгаар “цэгцрэх” шиг болов. Бүлэг нь шинэ даргатай болсон. Гэхдээ бүлгээсээ сонгогдсон уу, өөр талаас томилогдсон уу бүү мэд. Энэ мэтийн эргэлзээ ихтэй л үлдлээ. Товчхондоо, АН иймэрхүү байдалтай байгаа юм. Тиймээс залуус нь цугларалт дээрээ энэ талаар ярьцгаасан байна. Гэхдээ энэ тухай анх удаа тэнд ярьж байгаа юм биш.  Угаасаа хэд хоногийн өмнө АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг албан бусаар байгуулж, Лу.Гантөмөр удирдахаар болсон байдаг. Энэ талаар хэвлэлүүд мэдээлсэн. Эх сурвалжууд ярьж байна. АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд ч нийгмийн сүлжээнд “...Хоёр талд АН айл гэрдэж тоглоод суухын оронд дундаа ярилцаж нэг цул болох дээр алхам хийхгүй юм. Аль аль талд нь хоёр тийшээ харж суучихаад байгаа Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр улс төрийн соёл гаргаад зайгаа тавьж өгчихөөд намаа шинэчлэх боломжийг дараагийн үедээ даатгамаар байна. Үгүй бол АН гэдэг институт утгаараа дампуурч, Монгол сөрөг хүчингүй, үг хэлдэг хүнгүй болж эрх баригчид нь галзуурлаа” гэж хэлээд авсан. Ер нь бол АН-ын залуусын энэ цугларалтыг зүгээр нэг форум төдий үйл ажиллагаа биш гэж харж буй хүн олон байна. Тухайлбал, “...АН-ын залуус ах нараасаа тусдаа нэгдлээ” гэх зэргээр дүгнэжээ. Үнэхээр ч АН-ын залуусын цугларалт дээр яригдсан зүйл үүнийг нотолж буй аж. Тэд “...Нэг нь Баянгол дүүрэг, нөгөө нь МоАХ болчихлоо” гэж ярьжээ. Энэ нь Эрдэнийн АН-ыг Баянгол дүүрэг, Баттулгын АН-ыг МоАХ хэмээсэн бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 цаг 50 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

12 цаг 10 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

12 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

12 цаг 17 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

12 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

12 цаг 23 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

13 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

23 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

23 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

23 цаг 36 мин