Цэцийн шийдвэрт нийцүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлав

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Парламент өчигдрийн хуралдаанаараа  Цэцээс гаргасан шийдвэрт нийцүүлэн, Үндсэн хуулийг өөрчлөн баталлаа.   Үндсэн хуулийн цэцээс  “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь, үзэл баримтлалтай харшилж байна хэмээн үзэн хүчингүй болгосон юм. Цэцийн Их суудлын хуралдаанаас  гаргасан шийдвэр эцсийнх байдаг учраас парламент ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлээ. Харин өнөөдрөөс Үндсэн хуультай нийцүүлэн Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт оруулах хуралдаанууд эхлэх нь тодорхой болов.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг тоймлон хүргэж байна.

 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх  мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэсэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн хуулийн төслийг баталлаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг эцэслэн баталгаажуулах нь Үндсэн хууль, бусад хуулийг зөвхөн УИХ баталж байх бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хэрэг.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-УИХ-ын хийж байгаа алхам бол парламентын ардчиллыг бэхжүүлэх, тогтолцоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялж, Засгийн газраа бүгдийг нь гаднаас байгуулсан. 1996 оноос хойш УИХ, Засгийн газрын хооронд томоохон зөрчлүүд үүсч, улс төрийн хямрал нүүрлэж эхэлсэн. 26 жил явж ирсэн асуудал дээр Цэц үгээ дугарч, УИХ шийдвэрээ гаргахаар хуралдаж байна. Ингэснээрээ Монгол Улсад парламентын ардчилал, засаглал бэхжих нөхцлийг бүрдүүлж өгч байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Цэцийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу УИХ дэгийг зохион байгууллаа. 2020 оны долдугаар сарын 1-нээс өмнөх байдал дээр буцаад очиж байна. Дутуудуулснаа гүйцээх боломж гэж харж байна. Нэгэнт заалт хүчингүй болсон. Цэц парламентын тогтолцоогоо сайжруулах үүднээс дөрвөн гишүүн гэж зааж өгөх нь буруу юм гээд шийдчихлээ. Тиймээс бид өмнөх дутуугаа гүйцээх боломж бүрдлээ. Энэ олон шүүмжлэл бол эрүүл үзэгдэл. Парламент нэгдүгээр алхмаа хийсэн бол Цэцийн шийдвэрийг гүйцээгээд дараагийн алхмуудаа хийх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 -Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Үүний дагуу Засгийн газрын гишүүдийн хувьд Үндсэн хуулийн хий орон зай үүсч, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр гарцаагүй байдалд УИХ-ыг орууллаа. Цэц гэдэг байгууллага Үндсэн хуулийг дуртай үедээ оролдоод, заалтуудыг нь өөрчлөөд байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 онд батлагдсан гэтэл цэц гурван жил чимээгүй байснаа гэнэт одоо гаргаж ирээд заалтыг нь хүчингүй болгочихлоо.

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Эх орны эрх ашиг бол намын эрх ашгаас илүү зүйл юм. Цэцийн тогтоолыг УИХ залруулахгүй бол байнгын хуулийн маргаан гарч буруу жишиг тогтоно. Тиймээс АН-ын бүлгийн гишүүд энэ төслийг дэмжиж байгаа.

Ийнхүү парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 98.4 хувийн саналаар баталлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

33 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

33 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

33 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

33 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

33 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

33 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 48 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 7 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 12 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 15 мин