Дүүргүүд архи, тамхи борлуулах тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай, ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлжээ.Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төрлийн төсөл, арга хэмжээг үндэсний технологийн компаниуд болон монгол инженерүүд боловсруулж байгаа талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлын хүрээнд дүүргүүдээс олгодог болон архи, тамхи борлуулах тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Нийтийн тээвэр, боловсролын салбарт олон талт ажлууд хийгдэж байна. Нийслэлийн хэмжээний 151 өрхийн эрүүл мэндийн төвд цахим шилжилт хийгдэнэ. Авто замын хөдөлгөөний ачаалал,зам тээврийн систем дээр хийж буй ажлууд дарааллын дагуу явагдаж байгаа. УБЗАА-тай холбоотой тусгай зөвшөөрөл, архи тамхины худалдаа болон дүүргүүдээс иргэдэд үзүүлдэг бүхий л үйлчилгээг аравдугаар сарын 15 гэхэд цахимжуулж дуусгана. Түүний дагуу хяналт шалгалтыг ч мөн цахим хэлбэрт шилжүүлэх юм” гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

3 цаг 23 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

3 цаг 40 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

3 цаг 45 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

3 цаг 56 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

4 цаг 0 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

4 цаг 4 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

4 цаг 7 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 10 мин