Лавлах: БНСУ-д ажиллах иргэдийн түвшин тогтоох шалгалт эхэллээ

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалт 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс есдүгээр сарын 22-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёр давхарт шалгалтын (CBT) танхимд явагдахаар боллоо.

Энэ жилийн хувьд Коронавирусийн (COVID-19) халдварын нөхцөл байдлыг харгалзан үзээд ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэнээс тухай тухайн үед нь өнгөний харалган гэх мэт биеийн ерөнхий үзүүлэлтийг шалгаж хялбаршуулан авахаар болжээ.

Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net орж харах бөгөөд тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны аравдугаар сарын 07-нд зарлана.

Мөн бүртгэл хийлгэсэн иргэний бүртгэлтэй утасны дугаарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мессеж илгээгдэх юм.

Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

БНСУ-ын Хөдөлмөр, эрхлэлт хөдөлмөрийн яамнаас Монгол улсаас сонгож авах хүний тоог 500 хүнээр нэмсэн тул 2022 оны шалгалт өгч 110-аас дээш оноо авсан иргэдээс 855 иргэнийг онооны дарааллаар сонгон шалгаруулж авах тул Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтандаа сайн бэлтгэн ирнэ үү.

Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.

09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.

Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.

Ковид-19-ын халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн нь шалгалт өгөх өдрөөс өмнө урдьчилан эмнэлгийн магадалгааг өгсөн тохиолдолд зөвхөн хүсэлт хүлээж авах бөгөөд бүх шалгалт явагдаж дууссаны дараа тухайн иргэдээс зөвхөн нэг удаа нэмэлт шалгалт авна.

Эх сурвалж: www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

2 цаг 55 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

3 цаг 12 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

3 цаг 17 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

3 цаг 28 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

3 цаг 32 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

3 цаг 36 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

3 цаг 39 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 41 мин