Төрийн банкны тооцооны төвийн захирал 13 харилцагчийн нэр дээр 225 сая төгрөгийн зээл авсан байжээ

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 714 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирал “М” нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

-“Г” нь Дундговь аймгийн Луус сумын Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаандаа иргэдийн хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух замаар албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн 13 харилцагч иргэний нэр дээр зээл авч 225.906.474 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх;

-ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газрын захирал “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;

-Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

-“М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;

-“Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх

Эх сурвалж: www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

2 цаг 59 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

3 цаг 16 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

3 цаг 21 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

3 цаг 32 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

3 цаг 36 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

3 цаг 40 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

3 цаг 43 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 46 мин