Редакцуудын өрсөлдөх чадварыг ахиулах менторшип хөтөлбөр хэрэгжлээ

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Хэвлэл мэдээллийн зах зээл хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр редакцууд үзэгч, уншигч, сонсогчийнхоо хэрэгцээнд тулгуурлан менежментийн хувьслыг хийх хэрэгцээ, шаардлага бий болсон.

Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийг КОЙКА ОУ-ын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Чадавхжуулах хөтөлбөрөөр дамжуулан редакцуудыг BBC-ийн 50:50 төслийн хамтрагч болоход нь гүүр болж, улмаар жендэрийн мэдрэмжтэй редакцын бодлоготой болох, эх сурвалжийн дата санг арвижуулахад анхаарч ажиллалаа. Мөн редакцын сэтгүүлчдэд найман сэдвээр 10 модуль бүхий сургалтыг зохион байгуулж, шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүд, охидын эрх, малчин залуучуудын гэр бүл төлөвлөлт гэх мэт Монгол Улсад жендэрийн зөрүүтэй байдлын асуудлыг хөндөж бичихэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө  өгсөн юм. 

Редакц чадавхжуулах хөтөлбөр сургалт болон хоёр сарын хугацаатай менторшип гэсэн үе шаттай байв. Редакцын сургалтад МҮОНР-ын Р3 суваг, Малчин ТВ, “Зууны мэдээ” сонин, GoGo.mn редакцууд хамрагдсан бол менторшип хөтөлбөрийг 2022 оны зургаагаас наймдугаар сард  “Зууны мэдээ” сонин, GoGo.mn редакцуудад зохион байгууллаа.

Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг  хэлэхдээ “Ямар ч сэдвийг сурвалжлан мэдээлэхэд редакцын бодлого маш чухал. Тиймээс бид менторшип хөтөлбөрийн хүрээнд редакцуудад бодлогоо сайжруулж, шинэчлэхэд нь олон улсын туршлагаас хуваалцаж, зөвлөмж өгч ажиллалаа. Өнөөдөр уламжлалт хэвлэл мэдээлэл өөр хоорондоо өрсөлдөх цаг ард өнгөрч байна. Хэвлэлийн өрсөлдөгч нь уншигч, үзэгч, сонсогчийг хуйлруулж буй сошиал медиа билээ. Иймээс мэргэжлийн редакцууд бодлогоороо дамжуулан хэрэглэгчээ буцаан татах, ингэхдээ олон ургалч байдлыг дэмжин ажиллаж охид, эмэгтэйчүүд, малчид, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг бүтээлдээ шингээх нь чухал байна. Тэдний дуу хоолойг дамжуулснаар хэрэглэгчид төдий чинээ нэмэгдэх юм”  гэв.

Менторшип хөтөлбөрийн талаар “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Манай хамт олныг сонгон чадавхжуулж, мэргэжлийн хувьд нэг алхам урагшлуулсан та бүхэнд баярлалаа. Бид цаашид илүү их хичээж, сурсан мэдсэнээ баталгаажуулан, дадаж ажиллах болно. Мэдрэмжтэй мэдээлдэг,  ажилладаг мэргэжлийн хамт олон болсон бид үргэлжлүүлэн суралцахад таатай байх болно” гэв.

“Зууны мэдээ” сонин нь хөтөлбөрийн хүрээнд “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг нээж, жендэрийн асуудлыг тогтмол хөндөн бичихээр болсон бөгөөд хөтөлбөр хэрэгжих  хоёр сарын хугацаанд жендэрийн тэгш байдлыг хөндсөн 10 бүтээл гаргасан байна.

Менторшип хөтөлбөрийн талаар GoGo.mn редакцын ерөнхий эрхлэгч Р.Адъяасүрэн “Та бүхнээс сурсан зүйлсээ өдөр тутамдаа тогтмолжуулж, цаашид улам санаачилгатай, салбарынхаа бусад редакцуудад жишиг болох ажлуудыг хийнэ хэмээн бодож байна” гэв.

GoGo.mn редакц нь хөтөлбөрийн хүрээнд уншигчдадаа зарласан “Тэнцвэр” санаачилгаа үргэлжлүүлж, редакцдаа нэвтрүүлсэн шинэ аргачлалыг ашиглана. Тус редакц нь хоёр сарын хугацаанд жендэрийн тэгш байдлыг хөндсөн дөрвөн бүтээл гаргасан юм.

Эх сурвалж:www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

3 цаг 25 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

3 цаг 43 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

3 цаг 48 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

3 цаг 59 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

4 цаг 3 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

4 цаг 7 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

4 цаг 9 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 12 мин