Л.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй

2022-08-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

МУИС-ийн профессор, Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой гэж үзэж байна.  Тэрбээр "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар "Яг одоо үйлчилж буй Үндсэн хуулийг бүрмөсөн өөрчлөх ёстой. Одоогийн үйлчилж буй Үндсэн хууль нь 1992 оны Үндсэн хууль, түүний үзэл санааг бүрмөсөн эвдэн нурааж Монгол Улсад эдүгээ БНХАУ-д оршин байгаа дэглэмийг үндсэнд нь тогтоосон. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нэг нам, нэг хүний гарт бүрмөсөн төвлөрүүлсэн, ардчилал, хуулийн засаглалыг үндсэндээ үгүйсгэсэн тогтолцоо. Монголд авторитари дэглэм тогтчихоод байна шүү дээ. Чухам авторитари дэглэм тогтчихсон байгааг эрх баригчдын үг үйлдэл тод томруун харуулж байна бус уу. Мөн ийм тогтолцоогоор Монголын төрийн эрх мэдлийг гадны хүчирхэг тоглогчид бүрэн дүүрэн хянах боломжтой. Ер нь ч эдүгээ Монголд тоглоомын дэглэм тогтчихоод байгаа нь ч илт байгаа. Монгол Улс шиг байгалийн баялагтай, байгалийн баялагт нь гадны хүчирхэг эрх ашиг гүн гүнзгий суусан оронд Монголын ард түмэн эрх ашгаа хамгаалъя, эх орон, эрдэс баялаг, ирээдүйдээ эзэн байна л гэвэл дээрхээс өөр арга зам үгүй. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэдэг нь 1990 оны хувьсгалаар Монголын ард түмний олж авсан, 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулсан үндсэн эрх мэдлийг дээрэмдэн булаан авч байна л гэсэн үг. Ер нь Үндсэн хуулиар байгуулагдсан парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг нь угаасаа, Үндсэн хуульт ёс, хуулийн засаглалын үзэл санаанд харш, түүнийг үгүйсгэж байгаа хэрэг. Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг нийт үндэсний төлөөллөөс бүрдсэн тусгайлан байгуулсан Үндсэн Хуулийн хурал л өөрчилдөг байх ёстой. Гэтэл эдүгээ Үндсэн Хуулийн Цэц нь Үндсэн Хуулиа засан өөрчилж, хууль тогтоох төдийгүй, Үндсэн Хууль тогтоогч болж хувирчихаад байна шүү дээ. Энэ нь одоогийн хүчин төгөлдөр байгаа Үндсэн Хуулийн хүрээнд авч үзвэл ҮХЦ нь УИХ-ын онц эрх мэдэлд халдаж, тэр эрх мэдлийг нь булааж авчихаад байна шүү дээ. УИХ ын эрх мэдэл гэдэг нь Монголын ард түмний төрийн эрх мэдэл биш үү. Түүх, улстөрийн түүх бага сага сонирхдог. Дампуурлын ийм жишээтэй таарч байсангүй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ю.Отгонбилэг: Цаашид үнэлгээнд үндэслэн ахмадуудад үйлчилгээ хүргэнэ

ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 48 мин
Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв.

2 цаг 48 мин
Кеннедигийн аллагын талаарх материалыг нууцаас гаргана гэв

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх улс төрийн

16 цаг 26 мин
Ховд аймгийн гурван сум эмэгтэй ИТХ-ын даргатай

Ховд аймаг нийт 35 төлөөлөгчтэй. Үүнээс 31 нь эрэгтэй дөрөв нь эмэгтэй

16 цаг 57 мин
Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 8 мин
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

17 цаг 35 мин
Саудын Араб "Ирээдүйн уул уурхайн цахиурын хөндий" болно

Саудын Арабын Эр-Рияд хотноо  “FMF25” буюу “Ирээдүйн эрдэс баялгийн форум” болж өндөрлөлөө. Энэ жили

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон ес дэх улс Турк болов

Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Өчигдөр 06 цаг 00 мин
“Баянзүрх” хүнсний захыг хааш нь нүүлгэх вэ?

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэх тухай “яриа” дахин гараад эхэллээ. Урьд нь Ц.Батбаяр, Су.Батб

Өчигдөр 06 цаг 00 мин
"Монголын хөрөнгийн бирж"-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Дөлгөөнийг томилжээ

"Монголын хөрөнгийн бирж"-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Дөлгөөнийг томилжээ

Уржигдар 12 цаг 31 мин