Т.Бадрал: Улсын хөгжилтэй холбоотой ажлуудыг эрчимжүүлэхэд Элчин сайдын яамнаас онцгой анхаарна

2022-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзжээ. Энэ үеэр Улаанбаатар хот БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотод тойрог хурдны зам барих төсөл, авто замын бүтээн байгуулалт, цахим шилжилт, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлын талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад танилцуулжээ. 

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал “Улс, нийслэлийн хөгжилтэй холбоотой чухал ажлуудыг эрчимжүүлж, хоёр талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд Элчин сайдын яамнаас онцгой анхаарна. Мөн нийслэлд хийж буй бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай бараа, материалын татан авалтыг хурдасгах асуудлыг анхааралдаа аван ажиллах болно” хэмээв.

Эх сурвалж:www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

4 цаг 13 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

4 цаг 31 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

4 цаг 36 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

4 цаг 47 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

4 цаг 51 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

4 цаг 55 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

4 цаг 57 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 0 мин