Сармагчны цэцэг өвчний нэрийг солино

2022-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Сармагчны цэцэг өвчин хэмээх нэрнээс шалтгаалж сармагчиныг зодож гэмтээх үйлдлүүд нэлээд гарчээ.  Мөн сармагчин их байдаг Африкийн орны иргэдийг доромжилсон, ялгаварлан гадуурхсан байдал олон улсад гарах болсон.  ДЭМБ-аас сармагчин хэмээх амьтан энэ өвчинтэй ямар ч хамааралгүй болохыг олон удаа мэдэгдсэн ч байдал сайжрахгүй байгаа бололтой.  Тиймээс энэ нэрийг нь солихоор ажиллаж эхэлжээ.  Улмаар ДЭМБ-аас   шинэ нэрийн саналаа ирүүлэхийг олон нийтэд хандан уриалсан байна.  “Бид ямар нэг доромжилсон агуулгагүй нэр олох хэрэгтэй байна. Аль нэг үндэстэн угсаатан, бүс нутаг, амьтныг гадуурхаагүй утгатай нэр хайж олох нь маш чухал юм” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фадела Чэйб өчигдөр Женев хотод хийсэн мэдэгдэлдээ хэлжээ. 1958 онд Дани улсын эрдэмтэд анх энэ өвчний вирусийг сармагчнаас илрүүлсэн тул ийм нэртэй болж байв. Гэхдээ вирус зөвхөн сармагчин биш, бусад олон амьтнаас бас илэрдэг байна.

Эх сурвалж:www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

4 цаг 40 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

4 цаг 58 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

5 цаг 2 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

5 цаг 13 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

5 цаг 18 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

5 цаг 22 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

5 цаг 24 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 27 мин